“Michael Jackson Immortal Word Tour”-ийн уран нугараач, СТА Э.Баасансүрэнг танихгүй хүн ховор. Тэрбээр Монгол улсынхаа нэрийг дэлхийн циркчидийн ажиллахыг хүсч мөрөөдөж, тэмүүлж явдаг “Нарны цирк”-д орон мандуулсан.

Тэрбээр налуу байрлалтай, гулсамтгай материалаар хийгдсэн аварга номон дээр аймшгийн дүрд хувирч нугаруулахаар төлөвлөсөн гэдэг. Таван сар хөдөлмөрлөсөний дараа "Бид 25 жилийн турш нугаралтыг ийм гадаргуун дээр эрс өөр шийдлээр хийж чадна гэдэгтээ итгэлгүй байсан. 

Харин чи чадлаа” гэсэн урмын үгээр шагнуулснаас хойш өнөөг хүртэл энэ их том айлд харьяалагдаж дэлхийн улс орнуудаар тоглолтоо толилуулсаар яваа авьяаслаг бүсгүй. Түүний гэрэл зургуудыг харахаар "аргагүй л уран нугараач юм аа" гэж уулгa алдмаар гайхалтай зургуудыг авахуулдаг. Ингээд түүний сүүлийн үеийн фотог хүргэе.

Д.Ана