Монгол наадам гадныханд “муухай” харагдав уу?
2015/07/23
Үндэсний баяр наадмыг сурвалжлах эрх авсан гадны сэтгүүлч, зураглаач нар Төв цэнгэлдэхэд сэтгүүлч нарт зориулан засдаг багахан индэрт багтахгүй шахам оволздог. Нэг хэсэг нь баримтат кино, сурвалжлага бэлтгэж явахад гэрэл зураг дагнан авах сэтгүүлч нар ч харагддаг билээ.
Яахав, дэлхийд ганцхан Монгол наадам юм хойно гадны сэтгүүлчдээр сурвалжлуулж, өв соёлоо сурталчлалгүй л яахав. Дэлхийд чухам тэдний буулгасан гэрэл зургийн торгон агшин, Монгол наадмын талаарх сэтгэгдлүүд мэдээлэгдэж, тэр хэрээр манайд эерэг нөлөөллөө үзүүлнэ. Яг энэ утгаар нь гадныхны Үндэсний их баяр наадмыг сурвалжлах хүсэлтийг манай улс хүлээж авдаг. Хаа ч байдаг л дүрэм.
Гэвч Монгол наадам гадныхны нүдэнд хэр зэрэг эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц буудаг нь тодорхойгүй. Хурдан хүлгийн унаач хүүхдүүд, наадмын тасалбар борлуулдаг арга барил, худалдаа үйлчилгээний зарим замбараагүйтэл тэргүүтнүүд нь тэдэнд харуулж боломгүй “эмзэг” сэдэв.
“Унаач хүүхдүүд ээжийнхээ төрхийг мартатлаа морь унадаг”
Өнөөх эмзэг сэдвийг нь гадны сэтгүүлчид жилийн жилд шүүрлэж аваад л бичдэг.
Тухайлбал, энэ жил Монгол наадмын тухай гадны хэвлэлүүдэд ихэвчлэн унаач хүүхдүүдийн асуудлыг хөндөн бичиж. Нэгэн унаач хүү тогтмол цалин авч, гэр бүлээ тэжээхийн тулд хамаатныхаа морь уядаг айлд таван жил болж байгаа тухай мэдээг www.Afp.com онцолжээ.
Унаач хүүгийн “Ээжийгээ санахгүй байна”гэсэн үгээр иш татсан байх юм. Эмзэг байгаа биз. Хүү таван жилийн турш гэрээсээ хол байж, ээжийгээ чухам ямар төрхтэйг мартжээ.
Гадны сэтгүүлчдийн олж мэдсэнээр бол унаач хүүхдүүд 250-500 мянган төгрөгийн цалинтай бөгөөд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буйг онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн “...түрүүлсэн морьдоо даган хуйлрах Монгол наадамчид дөнгөж саяхан хурдан хүлгийн хөлстэй нуруунаас буусан унаач хүүхдийг дайрах нь холгүй өнгөрдөг. Уг нь унаач хүүхэд л морь түрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн баймаар” гэх үгийг хөтөч нар жуулчдаас байнга сонсдог гэх.
Жуулчдын ая тухыг бүрнээр гээсэн Хөвсгөл далай
Гайхам, бишрэм шинжийг агуулдаг Монгол наадмын худалдаа үйлчилгээний талбайд хоёр хувийн алкохол агуулсан айраг, ааруул тэргүүтэн зарж буй нь гадныханд нэлээдгүй хачирхалтай санагдсаныгwww.sufamilyadventures.com онцолжээ.
Гэтэл бид наадмыг сэнгэнэсэн сайхан айраггүйгээр төсөөлж ч чадахгүй. Хөдөөд ч нийслэлд ч энэ хууль үйлчилдэг. Орон нутгийн наадам үзэхээр зорьж очсон жуулчид эрийн гурван наадам нь алс хязгаарт ч жинхэнэ утгаараа болдогийг бахдан бичсэн нь харин сайшаалтай.
Наадмын үеэр жуулчдын анхаарлыг Төв цэнгэлдэхээс илүүтэйгээр татдаг өөр нэг цэг нь Хөвсгөл далай. Энэ жил бүр гойд ихээр татсан гэж болно. Энэ талаар http://agaar.ru/ “Хөвсгөлд очсон жуулчид маш тавгүй байсан. Тэнд бэлэн мөнгөний машины мөнгөгүйдэж, шатахуун дууссан байв” хэмээн онцолжээ.
Газ буюу хийн түлштэй машинууд хоол хийхэд зориулсан жижиг баллон хийг банкиндаа тааруулан хийсээр Нийслэлд ирсэн гэх яриа ч явж байсан. Энэ бүх мэдээллийг тухайн үед Хөвсгөл аймгийн зүгээс үгүйсгэж байв.
Гэсэн ч маргах юу байхав. Бид Хөвсгөл далайд илүү олон жуулчинг тав тухтай байдлаар хүлээн авахад зайлшгүй анхаарах нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлтэд дээр дооргүй хүрсэн гэхэд болно.
Эцэст нь
Энэ мэтээр гадны хэвлэлүүд Монголд ирэх жуулчдын тоог багассаныг сануулж, наадмын нээлт үзэхээр арайхийн оочерлон байж авсан талсалбараа хулгайд алдаад сэтгэл гундуухан буцсан жуулчдын сэтгэгдлийг онцолжээ.
Өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмын өв соёлын гайхамшиг, зан заншилын онцлог, давтагдашгүй чанар сэлтээс илүүтэйгээр гадны сэтгүүлчдийн хараанд манай болох, болохгүй асуудлууд их өртөж. Чухам яг ийм тохиолдолд тэдний бичсэн нийтлэл, сурвалжлага тэргүүтэн Монголыг сурталчлах уу? гэвэл мэдээж үгүй.
Гэхдээ бидэнд сайхнаар харагдах боломж бий. Үндэсний их баяр наадмаа дэлхий дахинд сурталчлах, түүгээр дамжуулан жуулчдын тоог нэмэгдүүлэх бодлогоо илүү ахуйн шинж рүү хандуулж, энгийн зүйлээсээ элхэн өөрчлөлт хийх цаг болжээ.
Монгол наадам гадныханд муухай харагдаж, тийм байдлаар жилийн жилд мэдээлэгдээд байж болохгүй. Тиймээс саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчийн үлгэрээр бид тал талдаа хичээж, ядаж л нээлтийн тасалбарыг нь хумсалчихдагаа болих хэрэгтэй.
Цаашлаад жуулчид хүлээн авах бэлтгэлээ төрийн бодлогоор дэмжиж, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй юм. Унаач хүүхдийн асуудал Монгол наадмын мөнхийн эмзэг сэдэв бөгөөд жилээс жилд бас чиг хүүхэд хамгаалал чиглэлд сайжирч байгааг эцэст нь тэмдэглье.
Ж.Мядагдбадам
Зочин · 2015/07/23
Билетээ зарж чаддаггүй наадмын коммис гэж байгаад яахав. Ер нь энэ ажил хийж чаддаггүй хүмүүс монголын төрөөс зайлах хэрэгтэй. Ямар ч чадваргүй юмнууд
Зочин · 2015/07/23
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/23
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ МАХН-д дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар яаргачин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с ч илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн