Уянгалаг хоолойгоор олныг уяраагч дуучин Р.Лхамаа урлагтаа төдийгүй эх орондоо эргэн ирсэн. зарласан. “Бодол”, “Холын шувууд орхиод явсан”, "Би чинийх", "Уярлын аяс" зэрэг дуунуудаа олны сэтгэлд мөнхөлсөн дууч бүсгүй. 

Дуулах нь угтаа түүний хобби юм гэсэн. Бизнес эрхэлдэг тэрбээр багаасаа урлаг уран сайханд өөрийнхөө авьяасыг сойсон нэгэн. Тиймээс ч урлагаа бүр орхиж чаддаггүй гэдэг.

 

Тэрбээр тавдугаар ангиасаа эхлэн Орос сургуулиудын дундах уралдаан тэмцээнд амжилттай оролцдог байсан. Эдийн засагч мэргэжилтэй Р.Лхамаа СЭЗДС-иа төгсөөд банкинд хэсэг ажиллаад, АНУ явсан. Тэндээ мэргэжил дээшлүүлэнгээ хэлээ сайжруулж, банкинд дадлага хийсэн тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. 

2007 онд Арабын Эмиратад очиж, Дубай хотод барилгын төслийн санхүүгийн хэлтэст зардал хянагчаар ажиллаж байгаад одоогоос хоёр жилийн өмнө Монголдоо ирээд анхны бие даасан тоглолтоо хийсэн. Тэгвэл түүнийг Топ О.Байгальтай андуурсан гэнэ шүү. 

Түүний нэгэн фэн нь "та Улаан пальто кинонд тун чадварлаг тоглосон байна лээ" хэмээжээ. Дууч бүсгүй "Би биш шүү, топ модель О.Байгаль тоглосон" гэж эндүүрэлийг зангилааг гаргасан аж.

Д.Ана