Амралт, зугаалгын улирал, цаг хугацаатай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын тоо эрс нэмэгдэж, эрдэнэт хүний амь нас эрүүл мэнд хохирч, эд материалын хохирол нэмэгдсээр байна. 

2015 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн  хэрэг 225 гарч, 253 хүн нас барж, 696 хүн хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Хохирогч нарын замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл 97 нь жолооч, 67 нь явган зорчигч, 89 нь тээврийн хэрэгслээр зорчигч байна. Үүний 75 нь согтуугаар үйлдэгдсэн, 41 нь мотоцикл холбогдсон, 111 нь онхолдох хэлбэрээр гарсан осол байв.

 

Улсын хэмжээнд 2015 оны эхний хагас жилийн байдлаар хүүхэд өртсөн осол 552 бүртгэгдэж, 583 хүүхэд өртсөн. Үүнээс 28 хүүхэд нас барж насаар нь авч үзвэл 0-7 насны 19, 8-14 насны 5, 15-17 насны 4, хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч 14, зорчигч 14, хүйсээр нь авч үзвэл 12 нь эрэгтэй, 16 нь эмэгтэй, шалтгаанаар нь авч үзвэл явган зорчигчийн буруугаас 2, жолоочийн буруугаас 26, 555 хүүхэд гэмтсэний 112 нь хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

 

Осолд өртөж гэмтсэн 555 хүүхдийн барж насаар нь авч үзвэл 0-7 насны 228, 8-14 насны 242, 15-17 насны 85, хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч 374, зорчигч 162, дугуйгаар зорчигч 16, бусад 3, хүйсээр нь авч үзвэл 334 нь эрэгтэй, 221 нь эмэгтэй, шалтгаанаар нь авч үзвэл явган зорчигчийн буруугаас 40, жолоочийн буруугаас 278, дугуйтай хүүхдийн буруугаас 3, эцэг, эх асран хамгаалагчийн буруугаас 1 байна.

 

Хөдөө орон нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, замын нөхцөлд хурдаа зөв тохируулахгүй байх, зогсоох арга хэмжээ авч чадахгүй байх, зогсолт зогсоолын дүрэм зөрчих, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, суудал өндөрсгөгч, суудлын бүс тохируулагчийг хэрэглэж хэвшээгүй байдал, стандартын шаардлага хангаагүй мотоцикльтой хөдөлгөөнд оролцох, мотоциклийг эрхийн үнэмлэхгүй хэн дуртай нь унаж байгаа зэргээс шалтгаалан зам тээврийн осол гарч байгаа бол нийслэлд замын хөдөлгөөний нягтрал ихтэй үед автомашинууд уулзвар гарц нэвтрэх дүрэм зөрчих, хажуу хоорондын зай бариагүйгээс мөргөлдөх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигчийн буруутай үйлдэл, хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, эцэг эхчүүдийн хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу үлгэр дуурайлал нөлөөлж байгаагаас зам тээврийн осол, хэргүүд их гарч байна. Мөн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч зөрчдөг, дүрмээ биелүүлдэггүй, хэнэггүй, хариуцлагагүй, сахилгагүй, соёлгүй үйлдэл нь осол гарахад нөлөөлж байна.

Нэн ялангуяа сүүлийн өдрүүдэд орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг ихээр гарч, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирч, гэр бүл хамаатан саднаараа сүйрэх аюултай, хөдөлгөөнд оролцогчдын сахилга дэг журам, соёл сул байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч Та бүхнийг аливаа эрсдэл, аюулаас өөрсдийгөө сэрэмжилж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг алхам тутамдаа мөрдөн биелүүлж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.