Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
2015/07/23
Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй хүүхэд халуурч, баруун суганых нь булчирхай цочсон байдалтай буюу тарваган тахал өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна. Түүний үхлийн шалтгааныг тодруулахын зэрэгцээ, цогцсноос нийт 7 сорьц дээжлэн авч лабораторийн шинжилгээ үргэлжилж байна. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа.
Тиймээс тус сумын төвд хөдөлгөөн хязгаарлаж, 4 цэгт газарт хяналтын пост ажиллаж байгаа юм байна. Мөн сумын төвд 1-р хавьтлын 18 хүнийг тусгаарлаж, сэргийлэх эмчилгээнд хамруулж байгаа юм байна