Сонсголонгийн гүүрэн доороос 17 настай хүүхдийн цогцос олдлоо
2015/07/24
Нийслэлийн Онцгой байдлын газарт цогцос байна гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу очиход Хан-Уул дүүргийн 12-р хороо Сонсголонгийн гүүрний доороос 17 настай хүүхдийн цогцос олдсон байна. Цогцос урсгал даган хөвж байгаад тус газарт тогтсон гэдгийг эх сурвалж хэлж байгаа бөгөөд цогцсыг шүүх эмнэлэгт шилжүүлсэн байна.