“Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад мах хамгийн үнэтэй байна
2015/07/25
2015 оны 7-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6650 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8020 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр, үхрийн цул мах 1.0 хувиар буюу 100 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2015 оны сар, төгрөг
Үхрийн мах |
||||||||||||
|
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
2013 |
7335 |
8025 |
7895 |
8330 |
8380 |
8275 |
8225 |
7710 |
7825 |
7245 |
7115 |
7280 |
2014 |
7980 |
7775 |
8425 |
8370 |
8685 |
8730 |
7955 |
7590 |
7635 |
7550 |
7495 |
7465 |
2015 |
7415 |
7565 |
7810 |
8080 |
8145 |
8445 |
8020* |
|
|
|
|
|
Хонины мах |
||||||||||||
|
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
2013 |
6480 |
7095 |
7060 |
7420 |
7490 |
7470 |
7415 |
6710 |
6540 |
6215 |
6085 |
6245 |
2014 |
6855 |
6675 |
7040 |
7630 |
7800 |
7685 |
7030 |
6585 |
6395 |
5965 |
5835 |
5940 |
2015 |
5860 |
6140 |
6735 |
7460 |
7555 |
7455 |
6650* |
|
|
|
|
|
* 4-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.5 хувиар буюу 240 төгрөг, хонины цул мах 1.3 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2015 оны 7-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2015 оны 7-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад манжин 0.8 хувиар буюу 15 төгрөгөөр буурч, харин лууван 1.6 хувиар буюу 20 төгрөгөөр, байцаа 0.4 хувиар буюу 5 төгрөгөөр, хятад сонгино 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр өссөн байлаа.