Залуусаа алтан дэлхийн шинэ өглөө, шинэ өдрийн мэнд. ДОЗ ПЛАС энтерайнмэнтын (хуучнаар ДОЗ энтертайнмэнт) шинэ бүтээл болох "ЭЛЭГ НЭГТЭН" УСК маань бидний хийсэн кинонуудаас хамгийн урт буюу зохиолоос эхлээд 1 жил 6 сарын хугацааг зарцуулсан кино боллоо.

Та бүхэндээ зураг авалтын багахан хэсгийн фото зурагнуудаас сонирхуулъя. Бидний нэлээдгүй хөдөлмөр гарган ажилласан "ЭЛЭГ НЭГТЭН" УСК тун удахгүй та бүхэндээ хүргэх болно. Бангкокт 3 сар болох хугацаанд хамтран ажилсан нийт Монгол, Тайландын кино багынхандаа мөн энэ кинонд ажилласан хэмээн жүжигчин А.Мөнгөнзул нийтлэв.

Тэрбээр уг кинондоо тоглож байгаа бөгөөд одоогоор ямар дүр бүтээсэн нь тодорхойгүй байна. Харин кино зураг авалтын үеэс харахад тариаланч бүсгүйн дүр бололтой.