Энэ хоёр үзэсгэлэнтэй бүсгүйчүүд нэгэн үе  хамтран рок попын “гал тогоо”-гоор ороод гарсан. "Намайг битгий уучил" жүжгээр анх олны танил болж байсан нүүрэмгий, Т.Өөдөө үрийн зулай үнэрлээд намба суусан. Гэрийн эзэгтэй болоод удаагүй байхдаа телевизийн олон ангит кинонд тоглоод авсан. Үүнээс өмнө “Ван сэмбэрүү”, “Ханилснаас илүү амраг”, “Орхидос” зэрэг кинонд тоглосон юм.

 

 

 

 “Эмоци” хамтлагийн жүжигчин Г.Нарансолонго, жүжигчин Ч.Ундрал, “Зөрлөг” киногоор олонд танигдсан жүжигчин С.Баттулга бүгд нэг үеийнхэн. Нэг ангийн хүүхдүүд. Тэд шинэ бүтээл дээр ажиллаж байна гэх яриа чих дэлсэв. Гэхдээ Өөдөө, Ундрал хоёр тоглож байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Зарим хэсэг нь жүжигчин бүсгүйчүүд нэгдсэн үү гэх таамагийг ч дэвшүүлээд байгаа гэнэ. 

 

Д.Ана