Их Монгол улсын 809,Ардын хувьсгалын 94 жилийной,Үндэсний их баяр наадмын   хүчит бөхийн барилдааны есийн даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд түрүүлж, Улсын арслан болсон. 

Түүнд Арслан цолыг өгөхөд багагүй удав. Учир нь  Арслангийн тэмдэг салчихсан байсан бөгөөд Ерөнхийлөгч "аврал эрсэн" харцаар гайхширна... Өөр тэмдэг байгаагүй бололтой тэр чигээр нь Ерөнхийлөгч тэмдэгийг нь зүүж өгөв.