Сүүлийн өдрүүдэд сэтгүүлч С.Баттулгыг үндэслэлгүйгээр баривчилжsetguulch-300x215 хорьсонтой холбогдуулан сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчдээс шүүхэд дуу хоолойгоо хүргэж байна. МСНЭ-ээс уриалга гаргалаа. Глоб интернэшнл байгууллага болон МУИС-ийн Сэтгүүл зүйн танхимынхан гээд бүгдээрэй л хөдлөв. Шүүхийн үүдэнд сэтгүүлчид тайван жагсаал хийлээ. ИЗНН-аас мэдэгдэл гаргалаа.

Сэтгүүлчийг хорьсон шалтаг, шалтгаан их болхи ажээ. Ерөөсөө түүнийг хүчээр эрүүгийн хуулийн 111-ийн 3-аар Г.Буяндорж тэргүүтэй шүүгдэгчдийн хамтрагч болгосон нь ихээхэн эргэлзээ төрүүлж байна.

“Ноёд” группын Ерөнхийлөгч гэгдэж байсан Г.Буяндорж нь хэдэн жилийн өмнөөс “Би компаниа луйвардуулчихлаа” хэмээн хууль хяналтынханд гомдол гаргаснаар өдгөө тус компанийг эзэмшиж буй С.Билэгт нарын хооронд эрүү, иргэний хэргийн маргаан үргэлжилсээр байгаа юм. Тэдний талаар сэтүүлчид олонтоо бичиж нийтэлж байлаа. С.Баттулгын хувьд харин 2013 онд ганц удаа л нийтлэл бичжээ. Түүний нийтлэл бодит баримтанд түшиглэсэн бөгөөд хоёр иргэний хоорондын эд хөрөнгийн маргааныг л дурьдсан байв. Гэтэл мөрдөн байцаагч, прокурорууд нь гүтгэх гэмт хэрэг болгоод явчихаж. Г.Буяндорж, С.Билэгт нарын хоорондын маргаан дөрвөн жил үргэлжилж, эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдсан төдийгүй шүүхийн тогтоол шийдвэрүүд нь ч гарч байжээ.

С.Баттулга тэдгээр тогтоол шийдвэрүүд дээр үндэслэж бичсэн нийтлэлээсээ болж эрүүгийн хэрэгтэн болох гэж байгаа нь сонин юм. Бичсэн сэдэв, баримтууд нь урьд нь олон сонин хэвлэлээр нийтлэгдсэн байжээ. Харин тэр бүгдийг С.Баттулгад тохож хэргийг шийдэх гэж буй нь бүүр хачирхалтай.

Энэ тухай өмгөөлөгч Г.Батбаяр “Нөгөө тал бас сэтгүүлчдийг ажиллуулжsaraaumguulbatbayar-300x214 байгаа. Тэднээрээ элдэв төөрөгдүүлсэн олон юм бичүүлдэг. Тэр болгоныгоо миний үйлчлүүлэгчийг бичсэн гэж гүтгэдэг. Сэтгүүлч С.Баттулга дахиж ийм ийм юм бичээд байна гээд өөрсдийнхөө бичүүлсэн байж болзошгүй зүйлсийг гаргаж ирж ярьдаг. Харамсалтай нь энийг нь болохоор шүүх хүлээж аваад байдаг. Та нар яагаад янз бүрийн юм бичээд байгаа юм бэ гэдэг. Энэ одоо юу гэсэн үг юм бэ. Цагдаад өгөөд эрүүгийн хэрэг үүсгүүлээд, нотлох ёстой шүү дээ. Ерөөсөө тэгдэггүй. Гарсан юм болгоныг С.Баттулга бичсэн гэж дайрдаг. Энийг нотлох нь өөрөө цагдаагийн үүрэг. Амархан шүү дээ. Гэвч тэд ингүүлдэггүй. Сонин байгаа биз. Ингэж өөрсдөө бас гүтгэх гэмт хэрэг үйлдээд байгаа байхгүй юу. Тэрийгээ ойлгодоггүй. Шүүгч нар нь дуугүй л суугаад байдаг. Үүнд би маш их гомдож байгаа. Ингэж ялгавартай хандаж болохгүй шүү дээ. Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Нөгөө талын өмгөөлөгч нар айлын хэрүүлч авгай нар шиг л хашгираад дайрчихдаг. Шүүх хараад л суугаад байна. Надад үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах, хуулийн үйлчилгээ үзүүлэх эрхээр хангаж өгдөггүй” гэж байна.

С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын үйл ажиллагааны илэрхий хууль бус явдлуудын талаар гомдолоо гаргажээ. Шүүгч нь “Та нар өмнө нь шүүх хурлыг хойшлуулж байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68-1 дэх хэсэгт байгаа хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах гэдэг үндэслэл бий болж байна. Тийм учраас хорилоо” гэсэн нь хуульд нийцээгүй ажээ. Түүний үзэж байгаагаар эрүүгийн хуулийн 68-1-т заагдсан хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах гэдэг үндэслэл нь мөрдөн байцаалтын шатанд л хэрэглэгддэг юм байна. Өөрөөр хэлбэл, шүүх мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахгүй тул энэ заалтыг баримтлан цагдан хорих боломжгүй. Гэтэл наадмын өмнөхөн С.Билэгтийн өмгөөлөгчийн хүсэлтээр хорьж орхиж.

Нөгөөтэйгүүр, сэтгүүлч С.Баттулга нь өөрийн ганц удаа бичсэн нийтлэлээрээ С.Билэгт нарыг гүтгээгүй, гүтгэх санаа зорилго агуулаагүй. Иймээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгаа юм. Гэтэл заавал буруутгах гэж, хүчээр эрүүгийн хуулийн 111-ийн 3-т заасан гэмт хэрэг тулгаж буй нь тун хачирхалтай.

Наадмын өмнө буюу долдугаар сарын 9-ны шүүх хурлыг хойшлуулсан нь хэргийн бусад шүүгдэгчид болох Ууганбаяр, Батдорж нарын өмгөөлөгч Цэрэнханд урьд орой нь шүүх хурлаас тараад явж байхдаа автомашины осолд орж, тархи нуруундаа хүнд гэмтэл авсанаас болсон байв. Ийм гай зовлон хэнд ч тохиолдож болно. Харин үүнийг нь далимдуулан “Шүүх хурлыг та нар удаа дараа хойшлуулж байна” гэх шүүгч болоод С.Билэгт нарын “агсамнал”-ын араас тэдний нэгдмэл сонирхол цухалзаад байгаа юм биш үү. Түүнээс биш С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр шүүх хуралд байж л байсан. Гэхдээ өмгөөлөгчийн үгийг шүүх тоож үзсэнгүй.

Иймэрхүү адал сонин учрал бүхий шүүн таслах ажиллагаа сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхийг хаан боогдуулж, зөвхөн сэтгүүл зүйн салбар төдийгүй ардчилал, шударга ёсны хувь заяаг бүхэлд нь доргиож байна. Хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт, хараат бусын утга учир алдагдахад хүрлээ.

Ардчилал, шударга ёс, шүүхийн шинэчлэл энээ тэрээ гоё гоё ярьдаг шүүх, прокурорынхны үнэн нүүр царайг бид ийм ой гутам дүр төрхөөр харж байгаа нь юутай гутамшигтай.

Б.Отгонбаяр

 

 

CKG11jyUAAEpxaFCKG10_4UsAEgPQ3