“Утаан хөшиг танайх, усан хөшиг манайх” гэх вий дээ
2015/07/26
Тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай болон Зайсангийн гүүрэнд гэрэлтдэг “усан хөшиг” хийх тухай наадмын өмнөхөн хэвлэл мэдээллийн олон хэрэгслээр дуулиан шуугиан тарсан. Мөнөөх усан хөшигний нээлт 2015 оны 07 сарын 23-нд боллоо. Энэ ажлыг гүйцэтгэгч нь “Хан-Урсгал” компани бөгөөд гурван жилийн баталгаа гаргасан. Харин арчлалт, тохижилтыг нь “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцан ажиллах юм байна.
Дуулиант “Усан хөшиг” үнэндээ бол түмэн олны төсөөлж байсан шиг сэтгэл баясгаж нүд булаам зүйл болж чадсангүй. 70 сая төгрөгийн өртгөөр боссон гэх энэхүү “усан хөшиг” нь хөрсний усыг хэдэн цоргоор гоожуулсан төдий ядмагхан зүйл болжээ. Уг нь Сөүл хотын Banpo гүүрний алдарт усан хөшгийг дуурайлган дориухан юм хийхээр зураг төсөл үзүүлж байж зөвшөөрүүлсэн сураг гарч байсан. Харьцуулаад харвал нэг л биш ээ. Төсвийн мөнгийг нүүр улайхааргүй өнгө үзэмжтэй, нүгэл болохооргүй чанар чансаатай зүйлд зориулж байхгүй бол нийслэлийн удирдлагуудын сэтгэл зүтгэлээ шингээсэн олон сайхан ажил, санаачлага, овоо дориун байгаа нэр хүнд энэ мэтийн зүйлээс болоод сэвтэх вий дээ. Солонгосууд “Утаан хөшиг танайх, усан хөшиг манайх” гэж үгээр идвэл хариу хэлэх үггүй л боллоо доо.
Зургийг дор харьцуулав.
Энэ мэдээ таалагдаж байвал
Зочин · 2015/07/28
Ан намынхан зоригтой нь сайхан даа ийм юм хийчихээд олон нийтэд зарлаад давхиад байдаг ..... Урагшаа
Зочин · 2015/07/28
Ман-аас техникийн комисс гаргаад дугнэлт гаргачихвал бэлээхэн сайхан сонгуулийн материал бн лээ дээ 7саяд бол таарсан ажил 76 саяд арай дэнэдэнэ ээ.5-6 метр еремдеед насос суурилуулчихсан негеех нь шавартаа зууралдаад гацчихсан гаргаж харагдана билээ юм мэддэг техник гадарладаг хунд бол ичиж ухмээр юм бн лээ дээ
Зочин · 2015/07/27
88583399 энэ элий балай юу вэ кккк
Зочин · 2015/07/27
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/27
batuul daa chi shuumjillee geed shorond hiigeerei. uuruu shorondoo gataarai
Зочин · 2015/07/26
myy batvvlee cdaa chi mongol ylsin tuluu l yum bol naad ysan hushigund ugsun 70 sayaa bytsaaj ab.
Зочин · 2015/07/26
МӨНГИЙЙГ НЬ АВСАН БОЛ ХИЙ НОВШНУУДАА, МУУ АРЧААГҮЙ ГӨЛӨГНУУД ИЙМ БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ