14 хоногт 14 гал түймэр гарчээ
2015/07/27
Өнгөрсөн14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 13, техникийн болон ахуйн холбогдолтой осол 1 нийт 14 удаагийн дуудлагаар гарч Нийслэлийн Аврах анги үүрэг гүйцэтгэжээ.
Үүнээс гадна иргэдийг гол усны аюулаас сэргийлж Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2 албан хаагчийн хамт Гачууртын эцсээс Баянзүрхийн гүүр хүртэл завьтай усны эргүүл хийж байна. Голын эрэг дагуу амарч байсан 530 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар ухуулга яриа хийж 40 санамж тарааж, 195 автомашиныг голоос холдуулах арга хэмжээ авсан байна.