А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд 10 сая төгрөг цугалжээ
2015/07/27
Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд “АХЫГ АВАРЪЯ” хандивын аян өрнүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80% түлэгдсэн А.Цэрэнтогтоход туслах энэ аяны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт асрууд барин хандив цуглуулсан байна. А.Цэрэнтогтох хүүг хурдан эдгэрэхийг хүссэн сэтгэлийн өглөгийг наадамчин олон харамгүй өгч, нийт 10 гаруй сая төгрөг цугларчээ. Өнөөдр цугласан мөнгийг аавд нь өгсөн байна. Ингэснээр эмчилгээний нийт зардлын 70 гаруй хувь нь буюу 210 сая төгрөг цуглараад бөгөөд бөгөөд Г.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний зардалд 60 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
А.Цэрэнтогтох хүү Солонгос улсын Хангасва эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийнх 80 гаруй хувь түлэгдэн, элэг, уушиг, бөөр зэрэг дотоод эрхтнүүдэд өөрчлөлт орсон учир маш олон хагалгаанд орохоор болсон.
Холбогдох утас: 99028637 Хаан банкны хандивын данс: Төгрөг-5084346503 Доллар-5084346514