МАХН-ын залуучууд хуралдана
2015/07/27
МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ/Ардчилал шударга ёс монголын залуучуудын холбоо/ өнөөдөр буюу энэ сарын 27-ны 18,00 цагаас МАХН-ын төв байранд ээлжит хурлаа хийхээр боллоо. Тус хурлаар удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох аж.
Аливаа улс төрийн намын залгамж халаа, дараагийн лидерүүд залуучуудын байгууллагаас нь төрөн гардаг жишиг бий. Тиймээс энэ удаагийн хурал нэлээд өрсөлдөөнтэй болох нь тодорхой байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмж 35 болгохоор яригдаж байна. Хэн нь чухам удирдах зөвлөлд орсноос хамаарч ирэх сонгуульд нэр дэвших залуус тодрох магадлалтай. Нөгөө талаар сүүлийн хэдэн сар эзэнгүй байгаа АШЁМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын суудал анхаарал татаж байна. УИХ, Засгийн газарт суудалтай, улс төрийн гуравдагч хүчний залуучуудын байгууллагын томд орох албан тушаал учраас энэ суудлын төлөө олон залуус өрсөлдөх шуум байна.
Зочин · 2015/08/04
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/