С.Баттулгыг шүүх хурал болж байна
2015/07/27
Өнөөдөр INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулга нарыг бусдын нэр төрд халдсан хэргээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал болж байна. Шүүх хуралд улсын яллагчаар БЗД-ийн прокурор Н.Мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал оролцож байгаа юм байна.
Сэтгүүлч С.Баттулга “Ноёд” группийн мэдэгдлийг нийтэлснийхээ төлөө ийнхүү буруутгагдаад байгаа юм. Тэднийг шүүх хурал энэ сарын 09-ны өдөр болсон ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүгч С.Батжаргал хууль бусаарINFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг эх сурвалжийн хамт цагдан хорьсон юм.
Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/07/27
Naastai l shiidej uguu saidaa zaiuul ajilaa hiij yavaad l hetsuu ch ymaa da