Дэлхий дээр нийт 400 сая хүн, Монгол Улсад 400 мянган хүн хепатитын вирусийн халдвартай амьдарч байна. Монгол Улс элэгний хатуурал, хавдар үүсгэдэг вируст хепатитын халдварын тархалт нэн өндөр орны тоонд багтдаг. 

 

Тиймээс Дэлхийн хепатитын өдрийг тохиолдуулан хепатитын В, С вирусын үнэгүй шинжилгээ оношилгоог  маргааш “Элэг төв”-д хийхээр болжээ. Мөн энэ үеэр халдварын эрт илрүүлэлт, вируст хепатитын эмчилгээний зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

 

“Элэгний төв” нь элэгний өвчлөлийн оношилгоо эмчилгээнд бүрэн зориулагдсан анхны ашгийн бус төв юм байна.