Уул уурхайн салбарын тоон үзүүлэлтүүд буюу 11.4 тонн нүүрс, 3.6 тонн алт, 525.4 мянган тонн газрын тос олборлоод байна
2015/07/30
Энэ оны эхний 6 сарын байдлаар нүүрс 11.4 сая тонн, алт 3.6 тн, газрын тос 525.4 мянган тонныг тус тус олборлов. Хайлуур жоншны баяжмал 107.5 мянган тонн, зэсийн баяжмал 592.3 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2.1 сая тонн, цайрын баяжмал 45.4 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.Энэ оны эхний хагас жилд зэсийн баяжмал 663.8 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2.3 сая тонн, алт 4.0 тонн, нүүрс 6.9 сая тонн, газрын тос 514.5 мянган тонныг тус тус экспортлосон байна.
Энэ оны эхний 6 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 21.5тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 16.7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 877.8 сая төгрөг, бусад орлого 3.9 тэрбум төгрөг байна.Газрын тосны газар нийт 58.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.Үүнээс газрын тосны орлого 57.0 тэрбум төгрөг,бусад орлого 1.4 тэрбум төгрөг байна.Уул уурхайн сайдын багцын орлого нийт 79.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар улсаас геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг эрс нэмэгдүүлж 2013 онд 7.3 тэрбум төгрөг, 2014 онд 10.0 тэрбум төгрөг, 2015 онд 11.3 тэрбум төгрөг болгож 2012 оноос даруй 280%-аар нэмэгдүүлсэн. 2015 оны эхнээс нийт 6.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг ажил гүйцэтгэгчээс хүлээн авч, 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.
2009-2014 оны хооронд ашигт малтмалын хувьд хэтийн төлөв бүхий А зэрэглэлийн 50, В зэрэглэлийн 70 орчим талбайг ялгаж цаашид нарийвчилсан геологи, хайгуулын ажил хийх зөвлөмжийг гаргасан. Энэ хугацаанд:
-алтны 60 гаруй илрэл, 240 гаруй эрдэсжсэн цэг тогтоож таамаг баялаг 1946.8 тонн,
-зэсийн 80 орчим илрэл, 300 гаруй эрдэсжсэн цэг тогтоож таамаг баялаг 2.3 сая тонн,
-төмрийн 55 орчим илрэл, 210 гаруй эрдэсжсэн цэг тогтоож, таамаг баялаг 4.6 сая тонн,
-мөнгө 30 гаруй илрэл, 80 гаруй эрдэсжсэн цэг тогтоож, таамаг баялаг 107.7 тонн,
-хүрэн нүүрсний 13 илрэл тогтоож, таамаг баялаг 21,7 сая тонн,
-шатдаг занар 3 илрэл тогтоож, таамаг баялаг 206.6 мянган тонн,
-цеолитийн 2 илрэл тогтоож, таамаг баялаг 31.5 мянган тонн гэх мэт өнгөт, хар, ховор, үнэт металл, барилгын материал, металл бус ашигт малтмалын нийт 550 гаруй илрэл, 3680 орчим эрдэсжсэн цэг, 5000 орчим цэгэн гажиг, шлих, геохимийн сарнилын хүрээг тогтоож Улсын геологийн фондод бүртгүүлээд байна.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9% буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд:
· Өргөдлөөр 13.4 % буюу 20.9 сая га
· Сонгон шалгаруулалтаар 6.5 % буюу 10.2 сая га
Өргөдлөөр: Эхний ээлжинд уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна.
2015 оны 1-р сарын 26-ны өдрөөс эхлэн 23 удаа цахим хэлбэрээр 2235 дугаарыг олгосноос 1141 дугаар авсан аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна.
Үүнээс:
· Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн - 404 (2.4 сая га буюу 26.66%)
· Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан - 260
· Зурагзүйн болон эрхзүйн шүүлтээр хянагдаж байгаа - 29
· Засаг даргаас хариу ирүүлсэн - 780
o Зөвшөөрсөн - 318
o Татгалзсан – 462
Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 7.05 сая га байгаа нь баруун талд олгох нийт 9 сая га талбайн 78.33 хувийг эзэлж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ бүртгүүлсэн нийт 1078 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байгаагаас 866 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна.
Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1018, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 48 /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-12/, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 /БНХАУ-5, БНСУ-2, Орос-1, Тайвань-1, Макао-1, Виржиний арлууд-1, Их Британи-1/ аж ахуйн нэгж байна.
Зочин · 2015/07/30
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/30
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/