Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 4 тохиолдол бүртгэгдсэн байна
2015/07/30
Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 4, техникийн болон ахуйн холбогдолтой осол 1 нийт 5 удаагийн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын газар гарч үүрэг гүйцэтгэсэн.
2015. 07. 29 нд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын автобусны дэргэд зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлэг гаргахад 67-26 УНМ улсын дугаартай Аксент загварын автомашин 42-02 УНМ улсын дугаартай Маяти загварын автомашинтай мөргөлдөж Аксент загварын автомашин жолооч иргэн Т нас нь тодорхойгүй хавчуулагдан нас барсан байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаагч хүлээлгэн өгсөн байна.
Харин гал түймрийн хувьд хог болон айлын амбаар шатсан зэрэг дуудлага байсан бөгөөд иргэдийг анхаарал болгоомжтой байхыг НОБГ-аас сэрэмжлүүлж байна.