А.Цэрэнтогтох хүү алхаж чаддаг боллоо
2015/07/30
\
Өнгөрөгч зургадугаар сарын 10-нд 16 настай А.Цэрэнтогтох хүү шатаж байгаа галаас найман сартай дүүгээ аварч, өөрөө 80 хувийн түлэгдэлд орсон билээ. Дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд сайхан сэтгэлт монголчууд маань санаа зовниж, тусламжийн гараа сунгасаар байгаа. Түүний эмчилгээнд 268 сая төгрөг шаардлагатай болсон бөгөөд сайхан сэтгэлт ард түмний буянаар эмчилгээний зардлын 70 гаруй хувь нь бүрджээ.
А.Цэрэнтогтох хүүгийн хувьд уржигдар энгийн тасагт шилжсэн бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайжирч байгаа. Тэгвэл А.Цэрэнтогтох өнөөдөр ганцаараа зогсож, алхаж чаддаг болсон байна.
2015-07-13-нд хүүгийн баруун гуянаас 2 мөр,тохой,хөлийн шагай зэрэг биеийн нугалардаг хэсэгт арьс авч нөхсөн ба 2 гар хөлийн хэсэгт хиймэл арьс нөхөх хагалгаанд орсон бөгөөд нуруу цээжийг нь хагалгаа хийлгүйгээр өөрөөр нь нөхөн төлжүүлэх эмчилгээ хийгдэж байна.
Хүүгийн хандив бүрэн цуглаагүй бөгөөд уншигч та
Монгол дахь баталгаат данс:
Хаан банк 5018042275 ( төгрөг)
Төрийн банк 109800091609 ( доллар)
Төрийн банк 109800091544 (вон)
данс эзэмшигч Мягмарын Дэлгэрмаа
холбоо барих утас 99028637
Солонгос дахь баталгаат данс:
144-910308-21607
данс эзэмшигч Мягмарын Болортуяа
холбоо барих утас 01059015113 дансаар хандив өгөх боломжтой.
Зочин · 2015/07/30
Хүн ихээр цугардаг газарт хандивын аян зохион байгуулбал үр дүнтэй. Банк их очертой байдаг байдаг