Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа. 

-Энэ сарын 3-нд хуралдах ээлжит бус чуулганд танай намын бүлгийнхэн оролцох уу. МАН-ынхан сайд нараа огцруулахаар ирнэ гэж байхгүй гэх мэдээлэл гараад байгаа шүү дээ. Чуулганд хэрхэн оролцох талаар бүлэг байр сууриа нэгтгэсэн үү? 

-Манай бүлгийн нэгдсэн байр суурь гараагүй байгаа. Манай ирц хүрэх эсэхийг мэдээж УИХ-ын дарга тооцож үзээд чуулган зарласан байлгүй дээ. 

-Түүнээс гадна танай намын сайд нарыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд өргөн бариагүй гэсэн. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулчихаад байгаа нь ямар учиртай юм бол. Тухайлбал, танай сайд нарыг огцруулах тогтоолыг өөр хэн нэг гишүүн ч юмуу өргөн барьсан эсэх талаар танд мэдээлэл байна уу? 


-Ямар ч байсан УИХ-ын дарга захирамжаа гаргасан УИХ-ын даргын хажууд олон зөвлөх, хуульч бий Тэр хүмүүс нь мэдэж байгаа болоод л ийм шийдвэр гаргасан байлгүй дээ гэж бодож байна. Манай сайд нарын асуудлыг Ерөнхий сайдаас өөр гишүүн өргөн барьсан эсэх талаар ямар нэгэн мэдээлэл алга. Би бол намын байр суурийг илэрхийлэхгүй. Харин хувь хүнийхээ хувьд хэрвээ МАН- аас томилогдсон зургаан сайд үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа, эсвэл манай нам хамтрахдаа байгуулсан гэрээгээ ямар нэгэн байдлаар зөрчсөн гэж үзэж байгаа бол бид огцроход бэлэн. 

-Хэдийгээр ээлжит бус чуулганаар танай намын зургаан сайдыг огцруулах эсэх нь тодорхойгүй байгаа ч таны хувьд энэ салбарт долоон ч сар ажиллалаа. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлэхээр зорьсон ажлаа амжуулж чадав уу? 

-Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа энэ үед хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд манай яамныхны хувьд бүх нөөц бололцоогоо шавхаж ажиллалаа. Манай мэргэжилтнүүд бодлого боловсруулах чиглэлээр өдөр шөнөгүй л суусан. Цааш лаад улс орны эдийн засгийг хүндрэлтэй байдалд оруулчихаад байгаа зүйл нь өр шүү дээ. Өнөөдрийн байдлаар манай улсын өрийн хэмжээ их өндөр байна. Хоёрдугаарт өр, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хоорондоо маш их бөгөөд ойрхон байна. 

Тийм учраас Өрийн удирдлагын тухай хуулийг баталж гаргуулсан. Энэ хуулийн дагуу Өрийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж гаргасан байгаа. Түүнчлэн өнөөдрийн байдлаар өрийн эргэн төлөлтийн хуваарилалтыг жигдлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээг зохион байгууллаа. Ингэснээр эдийн засгийнхаа бодит нөөц бололцоонд уялдсан чадавхийг бий болгох шаардлагын үүднээс Засгийн газрынхаа дотоод бонд болон гадаад өрөнд тодорхой хэмжээнд бодлогын шинжтэй үйл ажиллагааг хийж эхлүүлэх Засгийн газрын шийдвэрүүдийг гаргуулсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сангийн хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Монгол Улс өнөөдрийн байдлаар үндсэндээ уул уурхайн салбараас л мөнгө олж байна. Энэ салбарын мөнгө бол байнгын тогтвортой, найдвартай орлогын эх үүсвэр биш. Тиймээс уул уурхайгаас олж байгаа орлогыг ирээдүйдээ хуримтлуулж байх ёстой. Үүнийг ажил хэрэг болгох хуулийг баталсан. Энэ хууль дээр манай яам чамгүй сайн ажилласны дүнд муугүй хууль гарсан гэж ойлгож байгаа. 

-Гадаад, дотоод бондын өр эдийн засагт багагүй дарамт үүсгэдэг. Өнөөдрийн байдлаар эдгээр өрийн харьцаа ямар байгаа бол? 

-Засгийн газрын өрөнд хамгийн их нөлөөлж байгаа нэг зүйл нь дотоод бондын өр байдаг. Олон нийт ярихаараа улсын гадаад өр болохоо больчихлоо л гээд байдаг. Гэтэл дотоод өр гадаад өрийнхөө хүүнээс 4-5 дахин өндөр хүүтэй болчихсон. Энэ нь эргээд улсын эдийн засгийг хүндрүүлэх хэмжээнд хүрчихсэн байх жишээтэй. Тиймээс аль болох дотоод өр авахгүй байх чиглэлийг яам барьж байгаа. Хоёрдугаарт, төсвийн төлөвлөлтийг батлахдаа төсвийг алдагдалгүй батлах хэрэгтэй гэдэг үүднээс ҮАБЗ дээр төсвийн талаарх мэдээллийг оруулсан. Ингэснээр ямар ч байсан төсвийг алдалгүй батлах үүднээс төсвийн хүрээний мэдэгдлийг батлуулж чадсан. Энэ бол ирээдүйд улс эх орныг эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд оруулахгүй байх эхний шат алхам. Гуравдугаарт, хэн хүнгүй шүүмжилдэг байсан нэг зүйл бол Монгол Улс 2-3 төсөвтэй болчихсон гэдэг яриа. Ямар ч байсан би энэ салбарыг удирдах болсноор энэ олон төсөвтэй байдлыг нэгтгэж чадсан. 

Тухайлбал, төсвөөс гадуур Монголбанкин дээр хэрэгжиж байсан бүх хөтөлбөрийг зогсоосон. Үүнээс үүдэлтэй тодорхой хэмжээний өрийг улсын өрөнд шилжүүлж нэгтгэлээ. Мөн Хөгжлийн банкаар дамжуулаад төсвөөс эргэн төлөлттэй санхүүжиж байсан бүх үйл ажиллагааг улсын төсөвт төвлөрүүлсэн Ингэснээр Монгол Улс нэг төсөвтэй болж чадсан гээд ажил авсан цагаасаа хойш хийж хэрэгжүүлсэн ажил багагүй бий. -Улсын өрийн хэмжээ ер нь хэд хүрсэн талаар мэдээлэл өгнө үү? -Дотоод гадаад өрийн хэмжээ 60:40-тэй байгаа гэж ойлгож болно. Мөн өрийн хэмжээ өнөөдрийн байдлаар ДНБ-ий 50 орчим хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ Засгийн газраас аймгийн төвүүдийг автозамаар холбох ажлын хүрээнд цөөнгүй хэмжээний концессын гэрээ байгуулах шийдвэрийн гаргаж байна. Концессын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөөд эхэлбэл магадгүй энэ хувь хэмжээ өсөх магадлалтай. 

-Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу журам боловсруулах үүргийг БХБЯ болон танай яам хариуцахаар болсон. Танай зүгээс өнөөдрийн байдлаар журам боловсруулахтай холбоотой ямар ажил хийж байна вэ. Долдугаар сардаа багтаад журмаа боловсруулна гэж байсан ч амжсангүй л дээ? 

-Манай яам, БХБЯ-наас гадна ХАХНХЯ болон Монголбанктай хамтраад журам боловсруулах үүргийг Засгийн газраас өгсөн. Ер нь барилгын салбар бол эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг салбар. Гэтэл энэ салбарын бүтээгдэхүүн болох орон сууцны борлуулалт нэлээд хүндэрчихсэн байгаа. Энэ нь мэдээж иргэдийн худалдан авах чадвараас шалтгаалж байсан. Тиймээс иргэдийн худалдан авах чадварт тохирсон шийдвэрийг гаргах нь Засгийн газрын гол үүрэг байсан учраас бидний хэдэн хүнд үүрэг өгсөн хэрэг. Ингээд Монголбанкин дээр хэрэгжиж байсан зээлийг манай яам шилжүүлж авч байгаа. Ингэснээр нэг талдаа хэд хэдэн эерэг талтай. Тухайлбал, Монгол Улс нэрийн данс гэдэг зүйлийг ярьж хэлээд хэвшчихсэн. Үүний дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэн бүр хуримтлал цуглуулж байгаа гэж болно.

 -Танай яамнаас 280-аад аж ахуйн нэгжид өрийн бичиг гаргахаар болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-2010 оноос хойш төрийн зүгээс захиалгатай ажил үйлчилгээний мөнгийг өгөхгүй удсан тохиолдол бий. “Царцаасан” гэж нэрлэх болсон энэ ажлуудыг санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор 280 гаруй аж ахуйн нэгжтэй холбоотой 160 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг өрийн бичиг бичих замаар санхүүжүүлэхээр болоод байна. Энэ хүрээнд Сангийн яамнаас тодорхой нөхцөл тавьж, арилжааны банкуудаас санал авсны үндсэн дээр 160 тэрбум төгрөгийн өрийн бичиг бичихээр боллоо. Засгийн газраас мөнгө авах 280 гаруй аж ахуйн нэгж эдийн засагт ихээхэн хүндрэл үүсгээд байсан. Учир нь төрийн захиалгат үйлчилгээг явуулсныхаа төлөө хөрөнгө мөнгөө авч чадахгүйд хүрсний улмаас арилжааны банкуудад хүндрэл үүсдэг. Яагаад гэвэл тухайн аж ахуйн нэгж төрийн захиалгат ажлыг явуулахын тулд банкнаас зээл авдаг. Эргээд санхүүжилтээ авч чадахгүй болохоор зээлээ төлөх боломжгүй болдог гэсэн үг. Тиймээс бүх арилжааны банкнаас ямар зээл төлөгдөхгүй удаашралтай байгааг судлан, судалгаандаа үндэслэн 280 аж ахуйн нэгжийг сонгосон. Энд нэг зүйлийг тайлбарлахад эдгээр 280 аж ахуйн нэгж мөнгө авахаар болсноо мэдээгүй байгаа Өнөөдрөөс эхлээд тухайн аж ахуйн нэгжүүд Сангийн яаман дээр ирж, өрийн бичгээ бичүүлээд арилжааны банкуудад хандах боломжтой болж байна. 

-Тэгэхээр “царцаасан” гэгддэг барилгууд ашиглалтад орох боломжтой боллоо гэж ойлгож болох уу? 

-Бүх барилга ашиглалтад орно гэж ойлгож болохгүй. Сангийн яамны зүгээс 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй болон 100 хувь ажлаа хийгээд дуусчихсан обьектуудыг санхүүжүүлэх юм. Ер нь ямар нэгэн салбарыг бид онцолж үзээгүй. Нийгмийн салбарын болон дэд бүтцийн бүх барилга, обьект орсон. 

-Улсын хэмжээнд “царцаасан” хэчнээн барилга байгаагаас хэдийнх нь төлбөрийг төлөх вэ? 


-300 гаруй аж ахуйн нэгжийн асуудал байгаагаас бид өнөөдөр 286 аж ахуйн нэгжийн асуудлыг шийдэж байна. Энэ аж ахуйн нэгжүүд байдал хүндрээд байгаагаас удаа дараа Засгийн газарт хандсаны үндсэн дээр ингэж шийдсэн. -Сангийн яамнаас гаргаж буй өрийн бичгийг хэрхэн төлж барагдуулах вэ? -Бидний гаргаж буй өрийн бичиг бол нэг жилийн хугацаанд төлж барагдуулахаар заасан. Үүнийгээ жилийн таван хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад өгнө. Таван хувийн хүү гэдэг өнөөдрийн нөхцөлд бага боловч арилжааны банкуудтай тохиролцсоны үндсэн дээр энэ хувьд тогтоож чадсан. 

-Ингэж өрийн бичиг гаргахын үр дүнг хэрхэн тооцоолж байгаа вэ? 


-Энэ санхүүжилтийг олгосноор цалин мөнгөө тавьж чадахгүй байсан аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Улмаар эдгээр аж ахуйн нэгжид зээл олгоод байсан арилжааны банкууд мөнгөө олж авна гэсэн үг. Улмаар чанаргүй зээлийн хувь буурч Монгол Улсын зээлжих зэрэглэлд ч нөлөөлнө гэж үзэж байгаа. -Төр аж ахуйн нэгжүүдэд төлөх өөрийн өрөө жилийн дараа таван хувийн хүүтэй эргүүлэн төлөх юм байна. Жилийн дараа төлөх боломж хэр байгаа вэ? -Санхүүгийн хувьд бололцоо гарахгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид арилжааны банкуудтай уян хатан байхаар тохиролцсон. Магадгүй, бид өрийн бичгийн дүнг барагдуулж чадахгүй байлаа гэхэд хугацааг сунгах зэргээр тохиролцсон. Энэ нь зөвхөн төр өрөө таван хувийн хүүтэйгээр төлж байгаа гэхээсээ илүүтэй тухайн аж ахуйн нэгж хийгээд банкны салбарыг хэвийн болгох сайн талтай. 

-Монгол Улсын орлогын төлөвлөгөө тасраад байгаа. Мөн оны төгсгөлд төсөв хүндэрч, цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрэх тухай ч яриа гарч байна. Байдал яг ямар байгаа вэ? 

Өнөөдрийн байдлаар орлогын төлөвлөгөө 88 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өнөөдрийг хүртэл нэг ч байгууллага цалин, тэтгэврийн хугацаа алдалтгүй хэвийн олгож байгаа. Тиймээс 88 хувийн гүйцэтгэл гэдэг нь цалин, тэтгэврийг тасалдуулах хэмжээний үзүүлэлт биш. Гэхдээ Засгийн газраас төсвийг хэмнэж болох бүх хэлбэрийг хэрэглэх шийдвэр гаргасан. Магадгүй, орлогын тасалдал энэ хэвээрээ үргэлжилбэл төсвийн тодотгол хийхийг үгүйсгэхгүй. 2014 онд төсвийн тодотгол хийхэд нэгэнт санхүүжилт нь гараад явсан хойно нь тодотгох боломжгүй байсан. Харин энэ удаад бид бодит тодотгол болгохын тулд урьдчилсан байдлаар Засгийн газрын тогтоол гаргаад хэмнэж, тэвчиж болох зардлуудыг танаад явж байна. 

-Төсвийн тодотголыг яг хэзээ хийхээр ярьж байгаа вэ? 


-Ямар нөхцөлд хүрсэн тохиолдолд төсвийн тодотгол хийх ёстойг хуульд заасан байдаг. Уг хуулийн хүрээнд л тодотголыг хийнэ. Тэгэхээр зардлаа эртнээс эхлээд хэмнээд явах ажлыг Сангийн яамнаас зохион байгуулж байна. 

-Монгол Улсын өр босгоо давсан уу? 

-Хуучин Засгийн газрын өр гэдэг байсан бол одоо Улсын өр гэдэг болсон. Улсын өр он дамжихад 58.3 хувь байна гэсэн хуультай. Өмнөх онд төсвийн зардлыг санхүүжүүлэх хэлбэрээр Засгийн газраас бонд гаргадаг байсан. Одоогоор бид эдгээр бондыг ихээхэн бууруулаад байгаа. Засгийн газрын дотоодын бондын хүү 16 орчим хувь байдаг. Төсвийн зардлыг бууруулах томоохон ажил нь Засгийн газрын дотоод бондыг бууруулах явдал. Тиймээс Сангийн яамнаас үүнд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд Засгийн газрын бонд 50 орчим хувиар буураад байгаа. 

-Улсын төсвийн орлого бүрдүүлэлт хэдэн хувьтай байгаа вэ? 


-Төсвийн орлого бүрдүүлэлт 86 хувьтай байгаа. 

-Засгийн газрын хэмжээнд цалин нэмэх асуудал яригдаж байгаа юу? -

Цалинг нэмэх асуудлыг тал бүрээс нь нарийн судалж байж шийдэхгүй бол мөнгөгүй байж худлаа амлаж болохгүй


М.ӨНӨРЖАРГАЛ