Айлын өвөлжөө шатжээ
2015/07/31
Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 8, техникийн болон ахуйн холбогдолтой осол 2 нийт 10 удаагийн дуудлагаар Нийслэлийн онцгой газар гарч үүрэг гүйцэтгэсэн.
2015.07.30 ндНалайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 48 дугаар гудамжны 5 тоотод иргэн H.Наранбаярын 5х10 хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар 00:30 цаг ажиллаж, 4 тонн ус зарцуулан унтраасан.
2015.07.30 нд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн ар гэдэг Туул голд иргэн Д.Бямбасүхийн 37-40 НАА улсын дугаартай “Верна” загварын суудлын автомашин суусан байсныг автомашин суусан байсныг Гал унтраах, аврах 28 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 8 албан хаагч, 1 автомашинтай бүлэг очин татаж гаргасан.