МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ/Ардчилал шударга ёс монголын залуучуудын холбоо/ энэ долоо хоногийн эхээр хуралдаж Ерөнхий нарийн бичгээ сонгож, удирдах зөвлөлөө шинэчиллээ.

Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр  Ө.Ганпүрэв олонхийн саналаар сонгогдсон байна.

Тэрээр 1998-1999  онд Мон-Хангай компанид аялал жуулчлалын менежер, 1998-2000 онд Залуучуудын аялал жуулчлалын төвд гүйцэтгэх захирал, 2000-2012 онд “Гүүр” ОУДС-д аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, дэд захирал, захирал, зөвлөх, 2004-2009 онд Бирга тур компанид ерөнхий менежер,  2012-2015 онд Төслийн удардлага хөгжлийн хүрээлэн ТББ-ын дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. Хувийн Их, Дээд сургуулиудын холбооны Баянзүрх дүүрэг хариуцсан захирал, Монголын залуучуудын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирлын сонгуульт ажилтай. Аялал жуулчлалын менежер, газарзүйн багш мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. 

Тус холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны тавдугаар сарын 05-ны шийдвэрээр Удирдах зөвлөл нь тэргүүн, дэд тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн даргыг оруулаад 35 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан байна. Энэ дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох шаардлагатай болжээ Энэ хүрээнд сонгон шалгаруулалт зарлаж энэ удаагийн хуралдаанаар 12 гишүүнийг нэмж сонгосон байна. Ингэснээр АШЁМЗХ-ны Удирдах зөвлөл 31 гишүүний бүрэлдэхүүнтэй болж байгаа аж.

 

Шинэ тутам батлагдсан тус холбооны Удирдах зөвлөлийн хурлаар улс орны өнөөгийн байдлын талаар хэлэлцээд улс оронд өрнөж буй есөн сэдвийн хүрээнд есөн асуудалыг хөндөж улмаар “Эрсдэлгүй Монгол” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд эрсдлийн судалгааг АШЁМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд бүлгийн зохион байгуулалттайгаар хийхээр болжээ. Тэд судалгааны дүнгээ нэгтгэн хөтөлбөрийг ямар арга замаар хэрэгжүүлэхээ энэ ондоо багтаж гаргахаар болжээ.