Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд 10.00 цагт шүүнэ. Хэрэгт шүүгчээр Х.Идэр, өмгөөлөгч Ц.Баасандорж нар оролцоно. Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

 А.Баярмаа