Завьт эргүүл үүрэг гүйцэтгэсээр байна
2015/08/03
Иргэдийг гол усны аюулаас сэргийлэх зорилгоор завьт эргүүлийг гаргаж байгаа. Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн Аврах ангийн бүлгүүд давхардсан тоогоор 10 албан хаагч, 2 автомашинтай, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2 албан хаагчийн хамт Гачууртын эцсээс Баянзүрхийн гүүр хүртэл завьтай усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 290 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар ухуулга яриа хийж 57 санамж тарааж, 147 автомашиныг голоос холдуулах арга хэмжээ авсан байна.