УИХ-ын ээлжит бус чуулган дөнгөж сая нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд МАН-ын нэг ч гишүүн ирээгүй.  Харин  АН-аас  28, эвслийн бүлгээс-7, бие даагч гишүүд  бүгд ирсэн байлаа.

УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ: “Сайд нарыг чөлөөлөх, томилох хуулийн төсөл өргөн баригдаагүй тул өргөн баригдсаны дараа хэлэлцэнэ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд өөрчллт орсон тул Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэргийг түрүүлж хэлэлцэнэ” гэлээ.

УИХ-ын дарга үг хэлсний дараа Төрийн дуулал эгшиглэснээр ээлжит бус чуулганы хуралдаан нээснийг мэдэгдэв.

 

Өнөөдөр нам, эвслийн бүлгийн хуралдаан болно. Бид  энэ талаар эргэн мэдээлэх болно.