Засгийн газрын хувь заяаг З.Энхболдын хөзрөөр шийдэх үү
2015/08/03
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Үндсэн хуулиа зөрчин байж ээлжит бус чуулганыг зарлалаа. Энэ удаагийн ээлжит бус чуулган АН-ын улс төрийн дотоод тэмцэл дээд цэгтээ хүрч, гал авалзаж байгаагийн тод жишээ болж байна. Өөрөөр хэлбэл АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй Засгийн эрх мэдлийг булаалдаж, МАН-ын сайдуудыг огцруулах АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг бамбай болгон Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг буланд шахаж эхэллээ. АН-ынхан дотроо хагаралдаж, албан тушаал, сандал ширээний дайн хийж байгаа энэ үйлдлээрээ засаглаж чаддаггүй гэдгээ дахин дахин баталсаар байна. Тиймээс ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболдод эрх мэдлийн эрэмбээ зөв дараалах хэрэгтэйг сануулж, шаардлага хүргүүлсэн. Холбогдох хууль журмынхаа дагуу шийдлийн Засгийн газрын хувь заяаг З.Энхболдын гартаа атгасан хөзрөөр шийддэг юм биш. Тиймээс ч МАН-ын сайд нарыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон. Өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа З.Энхболдыг Ерөнхий сайд болох нь гэсэн яриа шаргал ордноор хүчтэй тарж байлаа. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Надад Ерөнхий сайд болох боломж байсан ч би болохгүй. Намайг Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах хэрэгтэй” гэж хэлж байсан нь саяхан. Ердөө хэдхэн сарын дараа түүний хэлсэн үг орвонгоороо эргэж, Засгийн газрыг хувь заяагаар тоглохоор улайрч байна. Шуудхан хэлэхэд З.Энхболд шалдаа буутлаа доройтсон АН-ын нэр хүндийг шороотой хутгах үйлдэл хийж байгаад намын нөхөд нь ч сэтгэл дундуур байна. Энэ удаа Зи даргын гартаа атгасан хөзөрт итгэж намын нөхөд нь хүч хавсарвал АН засаглаж чаддаггүй гэдгээ жинхэнэ утгаараа харуулж, иргэдийн итгэлийг бүр мөсөн алдах нь тодорхой боллоо. Орон нутагт гандуу байгаагаас ургацаа алдахдаа тулсан, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах учиртай ийм хариуцлагатай цаг үед АН-ынхан даанч болчимгүй үйлдэл хийж байгааг иргэд ч шүүмжилж байна. Хамгийн гол нь МАН-ын сайд нарыг огцрууллаа гээд юу өөрчлөгдөх вэ. Эерэг өөрчлөлт гарна гэсэн хүлээлт иргэдийн дунд байхгүй байгааг УИХ-ын дарга З.Энхболдод дуулгамаар байна. Харин ч эсрэгээрээ биднийг ажиж суугаа гадаадын хөрөнгө оруулагчдыг улам л үргээх үйлдэл болох нь лавтай. Улс төрийн нам, хувь хүний эрх ашгийн төлөө улс орны эрх ашгийг золиослох шаардлага байна уу АН-ынхан.
Ц.Анир
Зочин · 2015/08/04
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/08/03
Эрх мэдэлийн толоо ичих нуурээ барсан АН-хан 16 оны сонгуульд юу бодож байна вэ.Бух л хуулийг зорчсон уйл ажилгааг олон тумэн ойлгоно шуудээ.Энхболдын УИХ-ын дарга,намын дарга,ээлжит чуулган хуралдуулах шийдвэр зэрэг нь цом хууль зорчсон уйл ажилгаа гэдгийг намын ноход нь ойлгож байдаг л баймаар юм.Гэвч ганц ч уг хэлэхгуй байгаа нь энэ намынхан ер зовхон ашиг харсан байдаг юм болов уу гэж бодогдохоор байна.