Багануур дүүргийн айлууд усанд автаж, нэг байшин шатжээ
2015/08/05
Өнгөрсөн хоногтнийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 2, техникийн болон ахуйн холбогдолтой осол 1 нийт 3 удаагийн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлыг алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна.
2015.08.03-нд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, иргэн Б-ийн 13х32 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тасгийг унтраасан.
Багануур дүүргийн 5-р хорооны Их гүний 10-16-р гудамжний айлууд усанд автсан байна. Дуудлагын дагуу очиход айлууд усанд автсан байсан бөгөөд Онцгой байдлын алба хаагчид үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна.