Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг суллагджээ. Түүнийг хамсаатнуудынх нь хамт авлигын хэргээр хоёр жилийн өмнө ялласан байдаг. 

Д.Батхуяг нь анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял сонссон ч шат шатны шүүхээр түүний хэргийг хэлэлцэхдээ оноосон ялыг нь бууруулж, 3 жил 3 сараар хорихоор болсон билээ. 

Тиймээс жирийн дэглэмтэй Хорих 421 дүгээр ангид ялаа эдлээд ийнхүү суллагдсан байна. Мөн түүний хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авсан билээ.

Эх сурвалж www.wikimon.mn