Өчигдөр  Ерөнхи сайд Ч.Сайханбилэг  МАН-аас  Засгийн газрарт орж ажиллаж буй зургаан гишүүнийг чөлөөлөх тогтоолын  төслийг өргөн барьсан.  Уг асуудлыг өнөөдөр байнгын хороогоор  хэлэлцэж олонхийн дэмжлэг авсан.

Яг одоо

1. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;

2. Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;

3. Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;

4. Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;

5. Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;

6. Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас огцруулах эсэхийг УИХ-ын нэглсэн чуулганаар хэлэлцэж эхэллээ.  

 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа