Сэрэмжлүүлэг: Бохирын худагт унаж нас баржээ
2015/08/08
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Залаатын аманд үйл ажиллагаа явуулдаг “Ундрах рек” ХХК-ний бохирын худагт хүн унасан байна гэсэн дуудлага өчигдөр онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Д /25 настай, эрэгтэй/ бохирын худагт унаж нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Зочин · 2015/08/08
Denduu archaagui mongoliin emgeneltei dur zurag hugjuud bna l geed sagsuuraad bdag heden taranshaanii nuhee naidbartai tagaar taglachihaj chaddagui zardliin hubid yu shalihab dee