Дургүй Р.Амаржаргалыг “дарж байж” Сангийн сайдаар, “дуртай” Б.Наранхүүг “өргөж байж” Зам тээврийн сайдаар томилно гэнэ үү
2015/08/10
Шийдлийн Засгийн газраас зургаан суудал онгойж, үүнийг бөглөх “их тулаан” сонгуулийн өмнөх марафон болж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар Шадар сайд болох нь гэх мэдээнд бол одоо цочихоо больжээ. Бараг л томилогдсон мэт, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн суудал эзгүйрч байгаа мэтээр хүлээн авах болсон байна.
АН-ынхны хувьд “давхар дээл”-тэй сайд томилж байж үлдсэн ажлаа амжуулах нь нэн чухал гэж үзсэн аж. Тиймээс ч шинэ сайд нар буюу зургаан “давхар дээлтэн” төрөх магадлалтай байна.
Сангийн яам, Зам тээврийн сайдаар хэн томилогдох талаар хамгийн олон хувилбар дэвшүүлээд байгаа бөгөөд энэ цаг үе, нөхцөл байдалтай холбоотой. Тухайлбал, Сангийн сайдаар сул хүнийг зүтгүүлээд явуулчихаж гэмээнэ АН-ын нэр хүнд унахад л дэм болно. Тэртээ тэргүй эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, хаа сайгүй хямрал ярьж байхад шаггүй лидерээ илгээхгүй бол ирэх сонгуульд тун онцгүй имижтэй оролцоход хүрээд байгаагаа АН-ынхан мэдэж байгаа биз ээ.
Одоогоор эхлээд бондын мөнгөөр чанаргүй зам тавьсан гэх шошгоосоо салаагүй Б.Гарамгайбаатар, “Завханы Засаг дарга-УИХ-ын гишүүн” гэсэн хоёр алхмын хооронд хориод жил гүйж байгаа Я.Санжмятав, гадаадад данстайгаа мартаж хариуцлага алдсан ч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг зүтгүүлсээр батлуулж гарцаа нээсэн С.Баярцогт нарын нэр дуулдаж байна. Гэвч С.Баярцогт бол “Алтангадас”-ынх, тэгээд ч одоогоор сайдын сэнтийд заларч байгаагийн хувьд түүнийг танхим дотор нь хэсүүлээд байх шаардлагагүй. Дээр нь фракциар нь хуваарилсан “зурагаар” бол МҮДН-ийнхэнд Сангийн сайдын суудал очих ёстой гэж үзэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Баярсайхан нар Сангийн сайдаар ажиллах “урилгаас” татгалзсан гэнэ. “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэгчээр эдийн засаг, санхүү аль алиныг нь сайн мэдэх хүнд бол татгалзах нь зөв байсан гэцгээж баяр хүргэх шахаж буй хүн ч цөөнгүй байгаа бололтой.
Хэрэв яг одоогоор Монголын хамгийн том эрх мэдлийг атгаж буй АН, түүний Гүйцэтгэх зөвлөлөөс даалгавар болгож тулгахгүй л бол Р.Амаржаргал яагаад ч Сангийн сайдаар очихгүй. Учир нь тэрбээр “Би Ерөнхий сайд байсан хүний хувьд дараагийн томилгоонд багтвал энэ рангаасаа буухгүй гэсэн хувийн зарчимтай хүн” гээд тунхаглачихсан. Гэтэл Р.Амаржаргалаас бусад нь “арай дээр” байлгаж чадахгүй гэж тус салбарынхан ярьж байна. Өөрөөр хэлбэл түүнийг Сангийн сайдаар ирээсэй гэсэн хүлээлт байна гэсэн үг. Мөн зарим нь “Бондоор тоглож эхэлсэн хүн тоглоомоо өөрөө дуусгах ёстой. Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ч.Улааныг ажил хийлгэхгүй бараг давхар хийгээд байсан шүү дээ” хэмээн бухимдаж сууна.
Дараагийн анхаарал татсан суудал бол Зам тээврийн сайд хэн бэ. Л.Эрдэнэчимэг, А.Гансүх гэхчлэн таамаглал дэвшүүлээд байсан ч одоо бүр ч цочмоор таамаглал дуулдах болов. Энэ бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Түүнийг Зам тээврийн сайдаар томилогдон очиход энэ халуунд даралт нь ихсээд унах хүн цөөнгүй ч мөнгөний хүч, зохион байгуулалт “сайтай” хуйвалдаан амжилттай болбол дасан зохицохоос аргагүйд хүрэх биз. Фракцийн тухайд түүнийг аль нэг фракцид хамааруулах амаргүй, мөнгө нь хэрэгтэй болохоос нэр хүнд нь булингартай гээд зугтдаг гэлцдэг. Гэвч “Фракциас татгалзъя” гэсэн уриалгын цаад учир, холион бантан хутгаж хуваарилтыг худалдаж авдаг “зэс” нь эндээс цухуйж эхэллээ.
Энэ удаад МоАХ-ныхон Б.Наранхүүг сайдын суудлаар шагнах боловч томилогдох саналаа тэр өөрөө сэм худалдаж авахаар тохирсон аж. Өнгөрсөн баасан гаригийн орой “Metro Mall”-ийн дэргэдэх VIP караокед түүний нууц дайллага эхэлж төдөлгүй түүнийг сайдаар томилогдоход нь дэмжигч гишүүдийн гарын үсэг хүртэл цуглуулж эхэлсэн байх юм.
Товчхондоо Б.Наранхүү ирэх сонгуульд жагсаалтаар дахин сонгогдохын тулд энэ удаад Зам тээврийн сайдаар ажиллаж Х.Баттулга, А.Гансүх нарын бодлогыг “залгамжлан үргэлжлүүлэх” утсан хүүхэлдэй болохоор шийджээ. Б.Наранхүү гишүүнийг газрын наймааны загалмайлсан эцэг М.Энхболдтой ганзага нийлдэг, төлөөсөнд нь АН-ын ҮЗХ-ны гишүүний суудал, Шарга мориндоо “Амгалан төрийн ажнай хүлэг” цол хоёртой хоцорсноос нь бусдаар танигдах имиж багатай л даа. Харин одоо бол түүний улс төр дэх “домог”-ийг Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа нарын нэгэн адил өрөвдмөөр хэв шинжтэйгээр үргэлжлүүлэх болж байна.
Гэтэл төрийн ажил гэдэг “төрийн шарга” байхаас тэс өөр л дөө. Зам тээврийн салбарынхныг нүүрлээд байгаа нэгэн “аянга” бол АСЕАМ угтсан ажлууд болоод байна. Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөж тохижуулахаас эхлээд агаарын зам, төмөр зам, автозам, далайн зам гээд дэндүү өргөн цар хүрээтэй, стратегийн чухал ач холбогдолтой салбарыг уяач гишүүнд хариуцуулсан гэхээр “худалдчихжээ” л гэж бодохоос өөр ямар мэргэн шийдвэр вэ гэх үү. АН-д энэ салбарыг арван хуруу шигээ мэдэх, олон жил төрийн өндөр алба хашсан туршлагатай Г.Батхүүгээс нь эхлээд кандидат хангалттай биш үү. Муугаар бодоход мөнөөх л “бондын загалмайлсан эцэг” Н.Батбаярыгаа явуулахад Б.Наранхүүгээс арай дээр мэднэ дээ. АСЕАМ-ыг тэсээд өнгөрүүлье гэхэд төмөр зам, автозам, агаарын тээврийн салбаруудыг яаж авч явна гэж итгэсэн юм бол. Арай энэ бүх замуудаар мориор уралдуулна гэж бодоогүй байлтай. Муу кандидат томилох шаардлага үүссэн дараагийн шалтгаан нь МоАХ фракцийн “босс”-уудаас хөрш орны түншүүддээ амласнаа биелүүлээгүй тул нэхэгдээд баалуулж буй гэлцэх аж. Тиймээс Зам тээврийн сайдын тушаал дээр хэний ч гарын үсэг дурайсан, агуулга нь Х.Баттулгатнуудын эрх ашигт нийцэх нь ард түмний эрх ашгаас чухал юм байх.
Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа “Алтанхуяг шиг харагдаад болохгүй юм” гэж байсан шиг одоо томилогдох Зам тээврийн сайд бараг л Х.Баттулга харагдаад байх чинь. Ажлаа мэдэхгүй хүн томилбол намын нэр хүнд унаж сонгуульд ялагдана гэдгээ намын дарга нь мэдэж байгаа хойно “элдэв фракц гэхгүй нэгдэе” гэх Х.Баттулга тэргүүтний мэхэнд авталгүйгээр толгой даан шийдвэр гаргаад хариуцлагаа хүлээчихвэл хэр удирдагч болохоо харуулахсан.
А.Гал
Эх сурвалж: www.Undesten.mn
Зочин · 2015/08/10
gansyh aria deer baihaa bolovsroltoi zaluu
Зочин · 2015/08/10
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/10
Moax s zaaval hun tavih yostoi uym bol,Naranhuugees Tuvdendorj n deer bhaa
Зочин · 2015/08/10
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/08/10
ARDCHILSAN NAM BOLIOCHEE YUN NARANHU VEEEE WAHAHAHA BOLILDOO ULS TOROOR BUUR TOGLOOD DAMPUURULLA MERGEJLIIN HUMUUS TAVIAACHEEEEEE