Үгээр чамирхах нь мэдлэггүй байгаагийн л шинж
2015/08/10
УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь хуралдаа сууж үзэл бодлоо уралдуулан, хэлэлцэж байгаа тухайн асуудлаар тодорхой үзэл баримтлал дэвшүүлэн, тэр дундаас сайн хууль үйлдвэрлэх хамтын ажиллагаа юм болуу даа л гэж хувьхандаа бодож явдаг. Эрхэм гишүүд ажилдаа сайн концепци ѳвѳрлѳж ирэхийн тулд туслахууд нь ядаж жинхэнэ генүүд, магнатууд, технократууд баймаар ч юм шиг. Гэтэл амьдрал дээр тийм биш байдаг болтой. Ялангуяа, тэдний ярианаас индекстерм ( түлхүүр утга) олж сонсох бол гэгээн цагаан ѳдрѳѳр од олж харахаас ч хэцүү юм. Хэлэлцэх асуудлыхаа агуулга, материалтай танилцаагүй, холбогдох эх сурвалжийг сѳхѳж хараагүй, танин мэдэхүйн талаас нь юу ч ѳнгийж сѳхѳж сонирхоогүй... товчдоо асуудал хэлэлцэхэд бэлэн бус хэдэн хүн орж ирээ л ихэмсэг байр сууринаас чавганцын хэмжээний юм бла бла хийнгээ нийгмийн үнэт цагийг айраг шиг залгилчихаа л гараад явчихаж байна. Ийм байхад яаж ч олигтой хууль гарах вэ, тэр нь ч амьдралд яаж хэрэгжих билээ дээ.
Сая Дорноговь аймаг тийш аялахдаа, зам дагуу буурь шилж буусан нийтийн хоолны гэрт түр амсхийн саатаж, тэнд байгаа хүмүүстэй яриа ѳрнүүлж суух зуур сонссон нэгэн зүйлийг энд сонордуулъя гэж бодлоо. Зурагтын дэлгэцнээ эрхэм гишүүд маань ам уралдан бла благаа хийж байхтай цаг таарав. Тэнд цуйван идэж суусан ахимагдуу насны эр кхэм гэснээ...энэ нэг хэдэн эргүү мондинууд дандаа л ...гэж харжийна, тэгж харжийна гэж хуцацгаах юм. Бид сохорчихоод, юм харахаа больчихоод энийг тэрийг хараад ѳгѳѳч гэж эднийг сонгоогүй биз дээ таминь гэх нь тэр.
Зам ханьсаж яваа болтой хижээл эр...ах хүү, эд нар маань бидэндээ тун их хайртай болчихоод байгаа юм. Зарим нь бүр ард түмэндээ хайртай ч билүү нэр зүүсэн нам байгуулж яваа сурагтай. Бидэнд хайртай болохоороо л борог биднийхээ хараагүй юмыг харж ѳгч гялайлгаж байгаа юм шүү дээ гэж ёжлов. Ахимаг эр мѳчѳѳ ѳхгүй шинжтэй...хэцсс, хайртайгаа ч хат, харин болоод бүтээд яваа амьдралд минь дилүүрч орж ирээд биднийгээ үймүүлээд байдгаа л больчихвол барав гэж суув.
Бивээр үнэндээ тэр ярианд оролцсонгүй, оролцохыг ч хүссэнгүй. Гэхдээ тэндээс гараад, харах үзэх мэдрэмжийн талаар удтал эргэцүүлэн бодлоо. Дараа нь УИХ-ын VIP76-ын яриаг ухаж тѳнхѳж үзлээ, үнэхээр л бараг ихэнх нь л ...гэж харжийна, гэцгээхийг нь ажиглаадхав. Бодож, сэтгэх юмгүй, гагцхүү харснаа л бурцгааж байдаг гэж бодогдохоор. Харах бол хэлбэрийн, харин бодох бол хүний дотоод чанарын мэдрэмж гэдгийг уг нь гадарладаг л баймаар. Муугаа дуудуулах юмаа ѳѳрсдѳѳ л үйлдвэрлээд байх юмдаа гэсэн шүү юм бодогдов.
Монгол хэлний тайлбар толь бичгээс харах гэдэг үгний 12 салаа утгыг эргүүлж тойруулан үзлээ, Харах, үзэх л гэж байхаас тэнд бодох гэдэг давхар утга дотроо агуулсан юм байсангүй. Харин англи, немц бүр орос хэлний харах гэдэг үг бодох гэсэн холбоо утга гаргаж байдаг юм байна. Тухайлвал, я смотрю, что...гэх нь моё усмотрение буюу миний бодол санаа гэсэн утгыг давхар илэрхийлж байдаг ажээ.
Эрхэм гишүүд маань монгол хэл зүй, үг илэрхийллийн утга бүтэх ёсны мэдлэггүйгээ гайхуулж, механикаар орчуулсан үгээр чамирхсан нь тодорхой болоодхов. Бла, бла...гэснээ гэж харжийна гэх нь асуудалд хѳндлѳнгѳѳс ѳѳриймсѳг бусаар, ѳнгѳцхѳн хандаж ихэмсэг байр суурийг илэрхийлээд байгаа болохоор яриаг нь сонсогч олон түмэнд тийн дургүйг нь хүргэсэн сэтгэгдэл тѳрүүлдэг болтой. Хэлэлцэж байгаа асуудлыхаа орчныг судлаагүй эрхэм гишүүнд үзэл бодол гэж юу ч байхав дээ, ...гэж харжийна гээ л сууж байхаас ѳѳр замгүй ч юм шиг. Тэхдээ дандаа хэлээд байдаг гэвэл бас ташаа болж таарч байх шиг байна. Ажил тѳрлийн асуудлаар бараг л бүх гишүүд...гэж харжийна гэцгээдэг, албан тушаалын асуудал дээр бараг хэлдэггүй, асуудал руу харах биш бүр сэтгэлээсээ урган орцгоодог юм байна. МАН-ын 6 сайдыг зайлуулах хурал дээр үг хэлсэн гишүүдээс ганцхан Ж.Батсуурь л ганц удаа...гэж харжийнаа гэжээ. Бусад эрхэм гишүүд сандал ширээний асуудал юм болохоор бүгд л бодож байна хэмээн сэтгэлийн үгээ хайрлацгаалаа.
Эрхэм гишүүдийг мэдлэггүй гэж шүүмжлэхийг хүссэнгүй, мэдлэгтэй гүйгий нь би мэдэхгүй шүү дээ, зүгээр л хэлэлцэж байгаа асуудлаараа мэдлэггүйн учир дээрээс нь юмуу, хѳндлѳнгѳѳс нь л хараад яриад байгаа фактуудыг л дурдаж байна.
Сүүлийн үед харин, зарим улс тѳрчийн амнаас том зурагаар харах гэсэн илэрхийлэл унах болсон. Энэ бол үнэндээ дэвшил гэж шударгаар хэлье, хары нь хараар цагааны нь цагаанаар л харах ёстой л доо уг нь. Бүхнийг, бүгдийг харлуулах боломжгүй юм. Том зурагаар харах гэдгийн ард терминологийн тодорхой утга бий, тэхээр индекстерм гарцаагүй мѳн. Харин энэ гайхамшигтай илэрхийллийг оросын крупный масштаб гэдэгтэй хольж хутгах хэрэггүй. Барууны орнуудын нийгэм зүйд том зураглал гэсэн утгаар биш сууриар нь томруулж харах гэдэг утгаар хэрэглэгддэг илэрхийлэл, том форматаар харна гэсэн үг. Жишээ нь нийгмийн асуудал дээр гэхэд л суурь харилцааны үүднээс хандахыг хэлж байна. Нийгмийн суурь харилцаа гэдэг нь массын дотоод болон массаас тѳртэй харилцах харилцааг хэлнэ. Тухайлвал, Оюутолгойн асуудлыг авч хэлэлцлээ гэхэд, шууд орж ирэх ашгийг урьтал болгох биш бизнессийн орчин яаж үүсэх вэ, ард түмэнд ямар ашигтай юм бэ гэдэг талаас нь түлхүү харна гэсэн үг.
Аялал жуулчлалын асуудал гэхэд л суурь харилцаа нь жуулчны тоо биш юм, тоогоор хѳѳцѳлдѳхийг урьтал битгий болгооч ээ л гэсэн санаа. Мѳдхѳн, 20 он гэхэд 5 сая жуулчин ирүүлнэ гэж ярих нь жижиг зураг.
Суурь харилцаа буюу том зургийг нь хийгээд ѳгчихвѳл тоо нь аяндаа ороод ирнээ л гэсэн үзэл бодол.Зам, эсвэл бие засах газар, ариун цэврийн ѳрѳѳ...энэ л суурь харилцаа, том зураг.
Тэрэлжид, гаднаас нь харахуйд хачин гоё хаус, Люксембургийн вангийн хашаа шиг гоёмсог металл хашаатай амралтын шилтгээн байхыг үзсэн, гэтэл гаднаа ил жорлонтой юм билээ.
Шинэчлэлийн гэх Засгийн үед урьд хожид байгаагүй их зам тавигдсан, энэ бол гарцаагүй нийгмийн суурь харилцаанд гарсан хувьсгал. Зам, харгуйн ашиг шууд биш, тойруу замаар орж ирдэг. Түмэн олны болон жуулчдын цаг-баялгийг асар хэмнэдэг харилцаа. Энэ жил зун Хѳвсгѳлд дотоод, гаднын 100 мян. жуулчин очсон гэсэн статистик байна лээ, энэ бол зам тавьсны ашиг. Нэг хүнийг ѳдрийн 100-хан ногооноор бодход л жуулчид ѳдѳр бүр 10 сая долл үлдээгээд явжээ гэсэн зураглал, гэхдээ ийм хэмжээний жуулчин авхад бэлэн байсан уу, тавлаг орчин бий болгож чадсан уу гэдэг нь бол том сургамж. Банкны салбарт картаар мѳнгѳ авах гэж ѳдѳржин дугаарлаад зогсож байгаа европ бүсгүйчүүд гадаа ил морь харж чадах уу? Энэ тухайд аялал жуулчлалын 3 сая уншигчтай сэтгүүлд сенсеци болгоод биччихлээ гэхэд монгол руу 5 сая жуулчин ирэх үү? Энэ бол харин суурь харилцаанд байгаа асуудал.
Ерѳѳс энэ тѳр, засаг нийгмийн суурь харилцааг дэд бүтэц гэсэн шүү гаж орчуулгатай агуулгаар бүрхэгдүүлж ор тас орхигдуулсаар ирсэн нь факт юм. Аливаа нийгмийн суурь харилцаа задарвал нийгэм тэр чигтээ нуран унах аюул нѳмѳрдгийг мартаж үл болно. Ийм зүй тогтол бол хэн нэгний хэлчихсэн онолын мэдэмхийрэл огт биш, зүгээр л хүний санаа зоргоос ангид үйлчилж байдаг нийгмийн хѳгжлийн бодит хуулийн шаaрдлага ийм юм гэдгийг л дашрамд дуулгая. Зүйрлэвээс Буянгийн Жаргалсайханы нэртэй Хангай барилга шиг л юм. Суурь фундамент хазайж хананд хагарал үүссэн, одоо тэнд тагтаанаас ѳѳр амьд амьтан амьдрах аргаггүй болсон гоёмсог ѳндѳр харш л сүндэрлэж байгаа биз дээ. Аливаа юмны суурь гэдэг ийм чухал зүйл байдаг ажээ.
Мѳн, infrastructur гэдэг эдийн засгийн нэр томъёог, манай хэлний магнатууд суурь бүтэц гэж гайхамшигтай зѳв орчуулсныг хуучин МАХН-ын УТТ-ы нэг гишүүний мэдэмхийрэн лүндэндснээр дэд бүтэц гэж засамжлан лаймуурдаж, хѳрвүүлсэн нь ѳнѳѳдрийг хүртэл улс тѳрийн байнгийн хэллэг болон хэвшиж, нийгмийн асуудлыг хоёрдугаар зэрэгт тавих сэтгэлгээ бий болгож байгаа уршгийн тухайд жич ѳгүүлэх болно.
И.Цэрэнхүү
Эдийн засагч, социологич
Зочин · 2015/08/10
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/10
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын
Зочин · 2015/08/10
УИХ-ын гишүүн гээд байгаа энэ хэдэн хүнд чинь "цэцэрхэхийн эмгэг" гэдэг өвчин тусаад удаж байгаа шүүдээ.Энэ хэдэд мэдэхгүй юм байхгүй ,харин чадах юм юу ч байхгүй .