Б.Наранхүүд сул гишүүний суудал хангалтгүй санагджээ
2015/08/10
МАН-ын сайд нарыг огцруулах асуудал өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Ингэснээр энэ долоо хоногийн чуулганаар шинэ сайдуудын асуудал хэлэлцэгдэх нь тодорхой болоод буй.
Саарал ордноор шинэ сайд нарын нэрс яригдаж, АН-ынхан энэ амралтын өдрүүдээр Их тэнгэрийн аманд нууц уулзалт хийж, сайд нарын тохироогоо фракц хоорондоо хийсэн гэх яриа явж байгаа юм.
Энэ дуулианаар фракцийн түвшинд нэр нь яригдаагүй гишүүд ч эхнээсээ сайд болох лоббигоо явуулж эхэлжээ. Тухайлбал, Б.Наранхүү гишүүнийг парлементийн хэсэг нөхөд нь Зам тээврийн сайдад нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа намын удирдлагуудад уламжилсан байна.
Тэрээр УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэйгээр Мон-Уран компани, хурдан хүлгүүдээр овоглодог Б.Наранхүү энэ удаа давхар дээл өмсөхөөр лоббигоо эрчимжүүлсэн бололтой. МУИС-ийн дэргэдэх математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгссөнийг эс тооцвол оноогоод нэрлэх мэргэжилгүй Б.Наранхүү гишүүн парламентэд төдийлэн үг хэлээд байдаггүй тул олны анхаарлын төвд багтдаггүй гэж хэлж болно.
Анхлан Б.Наранхүү АН-д орж ирэхдээ "Шонхор" фракцийг гайгүй сайн ивээн тэтгэж, МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг өөрийн төрсөн эгч Б.Сарангэрэлтэй эсрэг нам болсон гэлцдэг. Ямартай ч түүнд сул гишүүний суудал хангалтгүй санагджээ.
Дашрамд сонирхуулахад, Зам тээврийн яамыг хуучин сайд нь буюу одоогоор З.Энхболдын зөвлөх хийж буй Л.Гансүх толгойлно гэх яриа явагдаж байсан. Харин ойрын хэдэн өдрүүдэд энэ суудалд Л.Эрдэнэчимэг гишүүн нэрлэгдэж буй юм. Учир нь, энэ салбарыг намын зүгээс туршлагатай хүнээр томилох бодлого барьж, ерөнхийдөө Шонхор фрацкаас сонгохоор төлөвлөсөн гэх яриа явж байна. Энэ тохиолдолд Б.Наранхүү гишүүний сайд болох санаа шал дэмий онигоо болон замхрах нигуртай.
Г.Итгэл
Зочин · 2015/08/10
Ичих булчирхайтай баймаар юм даа... юун сайд вэ?
zochin · 2015/08/10
tsaraig ni haraad l nuuren deer ni hundermeer sanagdchlaa. uhsen etsgiin chin said zugeer l uhej daldar!!!
Зочин · 2015/08/10
ямар нэг монгол орныг хэн түрүүлж зарж үгүй болгох вэ гэдэг уралдаан болоод байгаа юм шиг. хэн ч энэнд нь саад болохгүй харин ч шүлсний төдий юм долоочих юмсан гэсэн 00-н цааснууд байх юм. эх орон улс ард үгүй бол тэр хүн хэн болох юм. аминч үзэлд суралц гэж дэлхийн боловсрол ярих юм хүн нэн түрүүнд хүн, хэн нэгний үр хүүхэд найз нөхөр эцэг эх байх ёстой. ангайж суусаар байтал нохой бөөснүүдийн эх орон болох нь байна шүү.
Зочин · 2015/08/10
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/10
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/