Шинэ сайдуудын “ханш”
2015/08/11
Энэ бүхний цаана юу нуугдаж байна вэ?
Үнэхээр АН-ын дарга З.Энхболдын хэлээд байгаачлан МАН, АН-тай Засаг хамтран байгуулах гэрээгээ зөрчсөн хэрэг үү. Мэдээжийн хэрэг МАН-ын сайдуудад сул тал байсан уу гэвэл байсан. Тэдний зарим нь мөнхөд сайд дарга байх юм шиг “хамраа сөхөж”, ихэмсэг аашилж, хавь ойрныхоноо үл тоон, ах дүү амраг садандаа албан тушаал өгсөн явдал цөөн боловч байсан гэдгийг тэмдэглэх нь зүйн хэрэг. Гэлээ гэхдээ энэ асуудал МАН-ын сайдуудыг засгаас хөөх хэмжээний үр дагаварыг бий болгосон гэдэг нь юу л бол.
Тэднийг засгаас хөөх болсон шалтгаан арай өөр, эрс өвөрмөц. АН засаг барихдаа удаа дараа засгаа огцоруулдаг нь тэдний гэм биш зан. Ингэх болсны шалтгаан нь ч тун энгийн. Товчхондоо бол “3 дэх ээлжийнхэнийг хоолонд нь оруулж” байгаа хэрэг гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Энэ ээлжийнхэний хувьд сонгуулийн өмнө сайд, дарга болох гэж байгаагаараа өмнөх хэдээсээ хэд хэдэн зүйлээр ялгаатай.
Аливаа улс төрийн намын даргын нэг үүрэг бол намаа сонгуульд бэлтгэх, улмаар ялуулах. Үүний тулд тухайн намд сонгуулиар зарцуулах мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг улс төрийн намын дарга “босгох, олох” үүрэгтэй. Парламентэд суудалтай намуудад ч гэсэн энэ зарчим адилхан үйлчилнэ. Хэрэв энэ өнцгөөс харах юм бол АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт буруу өгөх хэцүү.
Өнөө маргаашдаа багтаж Засгийн газрын 6 сайдын асуудлыг парламентаар хэлэлцэх ёстой ч МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” завсарлага авснаас хамаарч сайдуудын асуудал түр хүлээгдэд байна. МАН-аас “авсан” 6 сайдын 2-ыг МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-д, 1-ийг нь ИЗНН-д, 3-ыг нь АН өөрөө авна гэсэн хувиарлалт яригдаж байгаа.
МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” ганцхан шаардлагыг АН-ынханд тулгаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Мэдээж энэ бол Өршөөлийн хуулийг батлуулах, тэр дундаа Н.Энхбаярыг дахин хууль шүүхийнхэн “оролдохгүй байх” асуудлыг АН-ынханаас баталгаа гаргуулан шийдвэрлүүлэх явдал. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч гэсэн хилийн чанадаас ийм л тулган шаардалтыг өөрийн намын Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, Л.Цог, З.Баянсэлэнгэ нарын гишүүдээрээ дамжуулан “шахаж” байгаа. Хэрвээ МАХН засгаас гарахдаа тулвал АН дангаараа засаг байгуулж чадахгүйдээ болж, үндсэндээ Засгийн газар бүхэлдээ огцорох, улмаар төрийн хямрал жинхэнэ утгаараа буй болно. Үүнийг аль эртнээс “тооцоолсон” Н.Энхбаяр одоо л хөдөлж эхэлнэ.Тэрээр энэ бүхнийг далимдуулан өөрийгөө хуулийн дагуу өршөөлд хамруулж, АН төр барьж байгаа үедээ дахин элдэв хэргээр хууль шүүхийн хаалга татуулахгүй байлгах баталгааг гаргуулж авна. Үүний дараа засаг хамтран байгуулахад оролцох эсэх асуудыг ярина.
Харин АН-ын хувьд өөрт нэмж оногдсон гурван яамны сайд болон дэд сайдаар дамжуулж мөнгө босгохыг илүүд үзэж байгаа бололтой. Үүнийг батлах мэт Зам тээврийн сайдад дээд боловсрол эзэмшээгүй ч бэл бэнчингээрээ УИХ-ын гишүүд дотроо толгой цохидог, Ажнай шаргын эзэн гэдгээрээ олны танил Б.Наранхүү гишүүн нэр нь яригдаад эхлэлээ. Албан бус яриагаар Б.Наранхүү гишүүн сайд болохын тулд АН-даа нэг тэрбум төгрөг хандивлаад, өөрийн намын УИХ-ын залуу гишүүдээр өөрийнхөө нэрийг дэмжүүлэхдээ тэдний халаасанд тус бүр 10-50 сая төгрөг “шургуулсан байж болзошгүй” гэсэн хардлага байна. Тэр бүү хэл МАН-ын зарим гишүүдийг өөрийгөө дэмжүүлэхийн тулд “энэ мэтээр гарыг нь хүндэрүүлсэн” байх болох талтай юм билээ.
Дээр нь сайдын ханш АН дотроо 500 саяас 1 тэрбум хүрч байгаа бол дэд сайдын ханш 300-500 сая хүрсэн ч гэх яриа гарах юм. Ингэхлээр Б.Наранхүү гишүүн Зам тээврийн сайд болохын тулд 2 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан болж таарах гээд байна. Хэрэв энэ үнэн бол иргэдийн зүгээс үзүүлж буй ямарваа шүүмжлэл, эсэргүүцлийг үл хайхран Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас ногоон гэрлээр дэмжин сайд болгох биз. Мөн ийм хэмжээний мөнгийг намдаа гаргаж чадах хүмүүсийн нэг Фортуна Н.Батбаяр тул түүнийг сайд болговол нэг их гайхаад байх хэрэг биш бололтой. Ямартай ч хамтдаа харж л сууя.
Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ яриатай зэрэгцэн МАХН-аас сайдын суудалд “горилогч” нар намын даргадаа 500 сая төгрөг өгөх ёстой болж байгаа сурагтай. МАХН-ын зарим гишүүд энэ мөнгийг нь өгч чадахгүй тул сайдаас нэрээ татая гэж байгаа тухай яриа саарал ордноос дуулдаж байна.
Энэ мэтчилэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 6 сайд болон тэд сайдуудын “ханш” өмнө байгаагүйгээр “өндөр өсөж” сайд болохоор санаархавч түрийвч нимгэн улс төрчдийн арааны шүлсийг асгаруулаад өнгөрч байгаа юмдаг уу даа.
А.Гал
зочин · 2015/08/17
Энэ Батбаяр гэдэг шүлсээ үсэргэсэн луйварчин, их хуралд согтуу суудаг УИХ-ын дарга нь гэртээ харьж амар гэдэг чинь мөн биз дээ. МЭХ-ны дарга асан Мөнхөө гуайн хүргэн гэлүү. Энэ бас сайдад санаатай юм байхдаа. Ичиж үхмээр юмнууд төрд орчих юмаа. Хадам ээжийг нь монголын бүх эхчүүд эмэгтэйчүүд мэддэг хүндэлдэг юм. Харин энэ хүргэн.......
зочин · 2015/08/17
Ардчиллын буянд байртай малтай гэнэ үү Тэр орон сууц, малыг тань МАН-ын удирдлаган доор Монгол Улс улс шиг улс болж байхдаа бий болгосон юм. 70 жил бүтээн байгуулсан бүх зүйлийг хувьчлал нэрээр хувааж идчихээд, ард түмний оршин суугаа байранд нь өөрийнхөө юмыг өгч байгаа юм шиг цаас хэвлэж өгсөн болж, өсгөсөн хэдэн малыг нь хувьчилж өглөө гэж ард түмний амыг хааж бусдыг нь ардчилал нэртэй мангасууд залгиа биз дээ.Ичээчээ.
зочин · 2015/08/17
100 жилийн өмнө Монгол Улс ямар байсныг 1990 он хүртэл ямар болгосныг мэдэхгүй захиалгатай луйварчид цалинтай гүтгэгчид дандаа нөгөөх луйвараа бичих юм.
зочин · 2015/08/17
1990 оноос бүх зүйл авилга болсон. Хүүхдээ улсын цэцэрлэг, сургуульд хүүхдээ шинээр оруулах, улсын эмнэлэгт үзүүлэх , төсвийн байгууллагад шинээр ажилд орох хүртэл бүгд авилга бүр ханштай болсон. Түүнийг дагаад бүх үйлдвэр ААН-д ажилд ороход тун хэцүү ханш нь өндөр байдаг. Ханш нь жилээс жилд нэмэгдсээр одоо бүр жижиг нь сая том нь тэрбумд хүрээд байгаа нь туйлын үнэн.
Зочин · 2015/08/13
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.Бидний хэдэн үеээрээ хамгийн ариун гэж итгэж хүрээлж байсан цуст алуурчин МАН түүний улаан хамгалагчдын идсэн уусан хулгай луйврыг зөвхөн АН сонгуульд ялж байж хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулсан.УИХ-ын бие даагч гишүүд МАН-ынхнаас ялгаагүй, Монгол улсыг зөвхөн АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/11
Naranhuu luiwarchin said bolwol mongol uls yaj hugjih we 2 terbumaa oloh gej baahan mungu ideh ni ee
зочин · 2015/08/11
19,20-р зууны зааг дээр Монгол улс тусгаар тогтнолоо алдах дээрээ байсан.МАН тусгаар тогтнолыг авч үлдсэн шүү дээ.тусгаар тогтнол байгаагүй бол юун ардчилал байхав дээ. Энэ бүх нарийн учрыг хоосон толгой чи юу мэдэх вэ дээ.МАН-ыг байдгаараа харааж зүхэх юм.Аав ээж чинь ажлаа муу хийгээд намаас арга хэмжээ авагдаж байсан байлгүй
Зочин · 2015/08/11
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/11
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын