“Шударга ёс” эвсэл 4 сайдын суудал “шантаажлав”
2015/08/11
МАН-ын зургаан сайдын орны хүмүүсийг томилох үйл явц улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж байна. МАН-ыг жийсэн АН одоо “Шударга ёс” эвсэл, бие даагчидтай хамтрахаар болоод байгаа. Үүнээс өөр сонголт тэдэнд байхгүй. Бие даагчид, ИЗНН-тай хамтарч Засгийн газар байгуулж болох хувилбар байгаа ч “Шударга ёс” эвсэл МАН-тай нийлж улс төрийн дийлдэхгүй шоу хийж мэдэх учраас араа бодохгүй бол болохгүй.
Тиймээс эрх баригч АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулахаар болсноо албан бусаар мэдэгдсэн. Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Манай бүлэг сайд нарын асуудлаар ярилцаагүй байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрийг хүлээж байна” гэж хэлсэн.
Тэгвэл нөгөө “Шударга ёс” эвсэл нь 4 сайд 6 дэд сайдын суудал нэхсэн гэж Төрийн ордон дахь эх сурвалж мэдээлэв. Үүнээс болж АН дотор том “зодоон” болж байгаа сурагтай. Өчигдөр АН-ын гишүүд бүлгийн даргынхаа өрөөнд цуглаж сайд нарын асуудлаар ярилцжээ. Ингэхдээ “Шударга ёс” эвслийнхэний нэхсэн дөрвөн сайдын асуудлыг нилээн нухацтай хэлэлцсэн байна. Энэ үеэр АН-ын ихэнх гишүүд уурлаж “ “Шударга ёс” эвсэл даварч байна. Тэд нар одоо юу юм бэ” гэх үгийг чулуудсан гэнэ.
Харин “Шударга ёс” эвслийнхэн АН-ынханд хандан “Дөрвөн сайдын суудлыг өгвөл өг. Үгүй бол өөрсдөө учраа ол” гэжээ. Тэд дөрвөн сайдын суудлыг авахгүй бол Засгийн газарт хамтрахгүй гэж дотроо хатуу тохиролцсон байна. Цаашлаад нөгөө дөрвөн сайддаа О.Баасанхүү, Н.Батцэрэг, Э.Батшугар гэсэн хүмүүсийг тодруулаад байгаа гэнэ. Сайд болох үлдсэн нэг хүнээ дээрээ тэд тохирч чадахгүй байгаа сурагтай. МАХН-ынхан ойрноос Төрийн ордонд бөөн, бөөнөөрөө явцгааж нэгнийхээ өрөөнд цуглах болсон нь үүнтэй холбоотой байж мэдэх юм.
Харин гацаанд ороод буй АН-ынхан “Шударга ёс” эвсэлд нэхээд байгаа дөрвөн сайдын суудлыг нь өгөхөөс өөр аргагүй болоод байна. Учир нь тэдэнд өөр сонголт байхгүй.
АН-ынхан МАН-ыг зайлуулж ирэх сонгуульд “Шударга ёс” эвсэлтэй хамтарч оролцоно гэсэн алсын хараатай том зүйл мөрөөдөж явтал нөгөөдүүл нь өөрсдөөс нь илүү том зүйл тооцоолчихсон явсан нь ингэж ил болов. МАН-ыг Засгийн газраас хөөхөд оролцсон гэх Н.Энхбаяр анхнаасаа үүнийг олоод харчихсан байсан нь тодорхой. Харин АН-ынхан л өөрсдийнхөө ухсан нүхэнд уналаа. Тэд Засгийн газарт олон суудлыг эзэлнэ гэж тооцоолж байсан ч нөгөө "шударга" гарууд нь эргүүлээд өөрсдийг нь ар нуруугаар нь өчиггүй тавьж буй нь энэ.
Уурандаа шатсан АН-ынхан одоо ямар үйлдэл хийх нь олны анхаарлын төвд байна. Тэд дөрвөн сайдын суудлаа “Шударга ёс” эвсэлд, бас нэгийг нь бие даагчдад үлдсэн нэгийг нь өөрсдөө аваад салах уу эсвэл ИЗНН-ыг урих уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз. “Шударга ёс” эвслээс өөр сонголт хийвэл одоо байгаагаас ч дор зүйл болж мэдэх учраас тэд үлдсэн нэгийгээ л түших болов уу.
Ийнхүү “Шударга ёс” эвсэл гэдэг бүлэг МАН-аар ч, АН-аар ч тоглосон өдрүүд сонирхолтойгоор үргэлжилж байна.
Т.Хулан
http://www.24tsag.mn/
Зочин · 2015/08/13
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугаца100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 30000 Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.Бидний хэдэн үеээрээ хамгийн ариун гэж итгэж хүрээлж байсан цуст алуурчин МАН түүний улаан хамгалагчдын идсэн уусан хулгай луйврыг зөвхөн АН сонгуульд ялж байж хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулсан.УИХ-ын бие даагч гишүүд МАН-ынхнаас ялгаагүй, Монгол улсыг зөвхөн АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
андаа ямар ч гэмгүй 30000 Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яри
Зочин · 2015/08/12
МАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэр үед бид МАН-ыг 3 түмэн Монгол хүний толгой г залгисан бузар алуурчин нам гэж мэддэггүй байж дээ.Тэгээд жаахан хүүхдүүдийг хоол ундгүй, цаг наргүй, хүнд хэцүү хөдөлмөр эрхлүүлээд сохор зоос өгдөггүй байсан. Тэгснээрээ Монгол улс хөгжсөн нь хаана байгаа юм бэ? Бидний хамгийн ариун гэж итгэж байсан МАН-ын дарга нар өөрсдөө хагартлаа баяжсан. Ардчилсан намд ч гэсэн цөөхөн амиа бодсон нөхөд байсан. АН-ын дарга З.Энхболд, Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг нар 2016 оны сонгуульд ялагдахаас ч айлгүй хувиа бодсон, шунахай нөхдүүдээ шахан гаргаж байгаа. Тэр шунахай нөхдүүд нь АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гэгчийг байгуулж, Гүндалай мэтийн шунахай хүмүүс өөр нам байгуулаад явж байна. УИХ-ын бие дааагч гурван гишүүн ч гэсэн МАН-ын арга барилаар
Зочин · 2015/08/11
Demjij bna 4 saidiin suudal awah htei AN mad tawuiljee
zochin · 2015/08/11
Odoo zasgiig solihoos uur zamgui bus uu, dahin huvaarilalt hiij bodlogo bodohgui bol hetsuu bolson bus uu.
иргэн · 2015/08/11
зөв зүйл хийж байна. Эвссэн мөртлөө яагаад 4 сайдын суудал авч болохгүй гэжв Дэмжиж байна.
Зочин · 2015/08/11
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/11
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын
зочин · 2015/08/11
эд нар хэдий болтол Монголын төрөөр тоглох юм бэ. Монголчуудаа нэг юм бодохгүй бол Монгол орон минь сүйрэх нь байна. Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг бүх ард нийтээрээ хийхгүй бол энэ хэдэн нөхдүүд Монгол улсаар минь тогтлож дуусах нь байна шүү. 2006 онд АН-хан яаж төрөөр тоглосныг яаагаад мартаад байнаа. 3 дахиа тоглуулахгүй байя. Монголчуудын ухаанд итгэх л үлдлээ