МАН-ын зургаан сайдыг засгаас гаргахдаа“Сандал ширээ, албан тушаалаас өөрийг мэддэггүй намтай хамтрахгүй” хэмээж байсан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Сангийн сайд болох гэж гарын үсэг цуглуулж яваа тухай сураг чих дэлсэв. Арай ч үгүй байлгүй дээ хэмээн бодож суутал нөгөө гарын үсэг цуглуулж яваа баримт нь гараад ирэх юм. Хүн гэдэг албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй байдаг юм байна. Б.Гарамгайбаатарын МАН-ын зургаан сайдыг засгаас гаргахын төлөө улайран зүтгээд байсан далд санаа нь одоо ил болж байх шиг. Зүгээр ч үгүй Монгол Улсын голлох яам Сангийн яамыг толгойлно гээд зүтгээд байдаг. Түүний далд санаа нь нэгдүгээрт, Сангийн сай даар томилогдчихвол урьд нь хамтарч байсан нөхдөө“уснаас хуурай гаргах”. Хоёрдугаарт, Хөгж-лийн банкнаас нөгөө хэв-лэлээр бичигдээд, хүмүүс яриад байдаг“там” болсон замынхаа мөнгийг хялбархан олж авах. Бүр цаашилбал Б.Гарамгайбаатарын нэр бондын мөнгөтэй ч холбогдож болзошгүй. Одоо л ил гарсан нь Л.Гансүх, “хүргэн” Г.Дэнзэн нар байгаа болохоос биш сайн нягталж шалгавал АН-ын тодотголтой хэдэн ч хүн орооцолдож мэднэ. Уг нь олон нийт Р.Амаржаргалыг Сангийн сайд болоосой гэж хүлээж суугаа. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Нөгөө талаасаа засаг толгойлж явсан туршлагатай, Монголдоо л гарын арван хуруунд тоологдох толгой эдийн засагчид багтдаг түүнийг Б.Гарамгайбаатартай харьцуулах ч юм биш. Газар тэнгэр шиг л ялгаа гарч ирнэ гэсэн үг. АН-ынхан улсаа бодвол Р.Амаржаргалыг Сангийн сайдаар тавина. Харин намаа бодвол Б.Гарамгайбаатар Сангийн сайд болно гэсэн үг. Юутай ч цаг хугацаа л бүхнийг харуулна. Б.Гарамгайбаатар уу, Р.Амаржаргал уу?

 

С.НЭМЭХ