Сайдаас татгалзсан улстөрчид
2015/08/11
Шийдлийн Засгийн газраас хөөгдсөн МАН-ын зургаан сайдын орыг залгах зургаан хүний тохироо улс төрийн намуудыг хөдөлгөөнд оруулаад байна. Тэр тусмаа АН-ынхан намын даргынхаа өрөө, Ерөнхий сайдынхаа өрөөний босгыг элэгдтэл энэ хоёр хоногт орж гарсан сурагтай. Танхимын зургаан сайдыг өнөөдөр өргөн барина гэх мэдээлэл цацагдаж байсан ч одоогоор саарал ордонд сайдуудын яриа хэлэлцээр ид хүчтэй яригдсан хэвээр байна.
Зургаан сайдын суудалд санаархсан хүмүүсийн нэрсийг жагсаавал:
АН-аас: УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ш.Түвдэндорж, Г.Баярсайхан, Д.Арвин, Б.Гарамгайбаатар, Б.Наранхүү, Н.Батбаяр, С.Ламбаа, Ц.Баярсайхан, Р.Амаржаргал, Я.Санжмятав нар.
МАХН-МҮАН-аас: Ч.Улаан, Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ, Э.Батшугар, Н.Батцэрэг
ИЗНН-аас: Ц.Батхуяг, С.Дэмбэрэл,
Бие даагч гишүүдээс: Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын нэр тус тус таамаглалд нэр нь гараад байгаа. Тэгвэл эдгээр гишүүдээс нэр бүхий гишүүд сайдын суудалд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Арвин “Надад ийм санал ирээгүй. Би сайд болохгүй. Энэ бол МАН-ын гаргасан сөрөг пиар. Сайд болж болох ч одоо цаг нь биш” гэсэн хариулт өгсөн бол Ч.Улаан гишүүн “Сайд болно гэхээр та нар албан тушаалд дурласан гэнэ. Сайд болохгүй гэхээр ажлаас зугтсан гэж адлана. Одоогоор нам дээр шийдвэр гараагүй” гэсэн хариулт өгсөн байна.
Харин Э.Батшугар “Ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Хариулт өгөх шаардлагагүй. Би сайд болохгүй” гэсэн хариулт өгсөн ч өчигдөржин Төрийн ордонд гишүүдийнхээ өрөөгөөр хольхиж өнжсөн бололтой. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мөн л би сайд болохгүй гэсэн хариулт өгчээ.
С.Ганбаатар гишүүн манайд санал ирээгүй. Би сайд болохгүй. Хэрвээ надад өгвөл би С.Чинзориг сайдад хүргээд өгчихнө гэсэн хариулт өгсөн байна. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл АН-аас манайд албан ёсоор санал тавиагүй.
Тэгээд ч би сайд болохгүй. Асуудлыг албан ёсоор тавьсаны дараа ярьж болно гэсэн товч хариулт өгснөөр асуудлыг тодорхой болгож орхилоо. Эдгээрээс бусад горилогчид ямар нэг байдлаар хариулт өгөөгүй бөгөөд зургаан суудлыг гурван нам, эвсэлд хуваах ажилд ингэтлээ их цаг зарцуулж байгааг харахад сонгууль дөхөж хэдэн төгрөг хуримтлуулах гэсэн адын хүсэл бүх л улстөрчдөд төрж эхэлснийг батлах аж.
Эх сурвалж: www.mminfo.mn
Зочин · 2015/08/13
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугаца100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 30000 Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.Бидний хэдэн үеээрээ хамгийн ариун гэж итгэж хүрээлж байсан цуст алуурчин МАН түүний улаан хамгалагчдын идсэн уусан хулгай луйврыг зөвхөн АН сонгуульд ялж байж хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулсан.УИХ-ын бие даагч гишүүд МАН-ынхнаас ялгаагүй, Монгол улсыг зөвхөн АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
андаа ямар ч гэмгүй 30000 Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яри
Зочин · 2015/08/12
Ha ha ene 103102323-aas setgegdel bichsen gar unen ulaan huvisgalch, uls toriin heneetei baihaar gar ba aa. Bichsenii ni unshij baahan ineelee
Зочин · 2015/08/12
МАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэр үед бид МАН-ыг 3 түмэн Монгол хүний толгой г залгисан бузар алуурчин нам гэж мэддэггүй байж дээ.Тэгээд жаахан хүүхдүүдийг хоол ундгүй, цаг наргүй, хүнд хэцүү хөдөлмөр эрхлүүлээд сохор зоос өгдөггүй байсан. Тэгснээрээ Монгол улс хөгжсөн нь хаана байгаа юм бэ? Бидний хамгийн ариун гэж итгэж байсан МАН-ын дарга нар өөрсдөө хагартлаа баяжсан. Ардчилсан намд ч гэсэн цөөхөн амиа бодсон нөхөд байсан. АН-ын дарга З.Энхболд, Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг нар 2016 оны сонгуульд ялагдахаас ч айлгүй хувиа бодсон, шунахай нөхдүүдээ шахан гаргаж байгаа. Тэр шунахай нөхдүүд нь АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гэгчийг байгуулж, Гүндалай мэтийн шунахай хүмүүс өөр нам байгуулаад явж байна. УИХ-ын бие дааагч гурван гишүүн ч гэсэн МАН-ын арга барилаар
Зочин · 2015/08/12
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
KKKKKKKKK · 2015/08/11
ИЗНН-аас: Ц.Батхуяг биш байлгүй дээ Ц.Ганхуягын зураг харагдах юм.
Зочин · 2015/08/11
батшугар эрдэнэчимэг 2 болио бенз машин унасан хүн сайд болдог юм уу ажлаа сайн хийсэн хүнээ л сонгоорой доо
Зочин · 2015/08/11
MAN unen baliar nam shuudee. Hov hutgagch nar. Ene namaas said garahaar ter yam ter chigeerei ter saidiin tanil taniliin ah duu bolon uuriin ah duu naraar duurdeg.
Зочин · 2015/08/11
Батшугар улс төрч байлаа юу. монголын төр энхбаярын гэр бүлд ямар өртэй юм. энэ залуу юу хийсэн бэ. яагаад заавал батшугар гэж. олон татааснуудын нэг жишээл энэ байна. монгол төр минь яачихсан юмбэ бусад нь гэж авах юмгүй л амьтнуууд байна
Зочин · 2015/08/11
МАН-ЫН хийж чаддаг ажил нь бусдыг хутган үймүүлж баахан юм захиалгат бичэж түүнийгээ итгэ гэж бусдаас шаардаж суудаг л ажилтай хүмүүс... одоо наад матрын нулимс унгахаа болиоч
irgen · 2015/08/11
ene urwagch Arwin awgai odoo bolimoor umaa ichih bulchirhai ni hugjuugui iim archaagui humuus urwaad l urwaad l urwaad l yu hiij chadah we de
Зочин · 2015/08/11
ishig eweree urgahaar ihiigee murgudug gedeg bilvv tvvnshig Arwin awgai MAH iin xvchind gishvvn bolsonoo martchihsan xutsaj bnsh dee iim oi sanamjaa alddag xvneer said xiilgej xereggui bz
Зочин · 2015/08/11
Л.Эрдэнэчимэг saidaar yanaa
Арвин · 2015/08/11
Арвин сайд боллоо МАН атаархсан байлаа юууу олны зэвүүцэл дээд цэгтээ хүрэх байлгүй
иргэн · 2015/08/11
Арвин гишүүнийг сайд болгочихвол МАН-ынханаас нэлээд нь боогоод үхэцгээх юм биш биздээ. АН-ынхан Арвинг сайдаар тавьчихаасай. Яагаад болохгүй гэж.
Зочин · 2015/08/11
Арвин авгай мэдрэл ер нь зүгээрээ сэтгэцийн эмнэлгээс зөвлөлгөө аваарай тэнэг хорчин урвагч шарвагч хөгшиг авгай больё больё больё,,,
Зочин · 2015/08/11
Арвин, МАН-ын сөрөг пиар гэчихжээ, Тэртэй тэргүй чи бол урвагч хүн шүү дээ. Дайны цаг үед эх орноосоо ч урваж мэдэх хүн. Ийм хүнийг сайд болгож болно гэж үү? АН ёстой хэрэггүй нам болж дээ.