С.Эрдэнэ сайдын томилгоог цуцлахыг МАН-ын бүлэг шаардлаа
2015/08/11
МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн Хөдөлмөрийн яаманд хийсэн хууль бус, томилгоо, халаа сэлгээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Тодруулбал, сайд С.Эрдэнийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн шийдвэрийг УИХ-ын ээлжит бус чуулган завсарлахаас өмнө хүчингүй болгох арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг шаардлаа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нь Засгийн газрын 2015 оны 166 тоот тогтоолын дагуу Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажилласан эхний өдрөө б/144-б/149 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг олноор нь чөлөөлж, хууль бус томилгоо хийжээ. Үүнд Төрийн албаны зөвлөлөөс нийтэд нээлттэй зарлаж явуулсан сонгон шалгаруулалтын дүнгээр шалгарч томилогдсон 16 төрийн жинхэнэ албан хаагч, хуулийн дагуу томилогдсон төрийн үйлчилгээний 2 удирдах албан тушаалтан, нийт 18 хүнийг хууль бусаар хоморголон чөлөөлсөн байна.
Сайд С.Эрдэнэ ийнхүү Төрийн албаны хууль тогтоомжийн дагуу нийтэд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтаар шалгарч, зохих журмын дагуу томилогдсон, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон чөлөөлж, оронд нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны хууль тогтоомжийн дагуу төрийн албаны зохих шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй, “түр орлон гүйцэтгэгч” гэх Үндсэн хуулийн бус статусаар ажиллаж байсан иргэдийг дахин томилж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан “аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг тухайн орон нутгийн Засаг даргатай нь зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлдөг” хуулийн наад захын шаардлагыг ч хангаагүйг энэхүү шаардлагад онцолжээ.
Зочин · 2015/08/12
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/08/12
Erdene hezee shalgalt avsan yum ve medsen bol erdene deer ochij shalgalt ygdug baijdee bi bayangol duurgiinh yum chin ajild oroh bsan bna erthen horoogoor zarluulahguudee songuuli duhuhuur heregtei hereggui yum horoogoor taraalgaad bdag baij
Зочин · 2015/08/12
Эрдэнэтэй ах дүү болох юмсандаа би даанч Баянөлгийнх л дээ ядах одоо арчилсан намд элсдэг юм билүү даанч нам бус л даа
Зочин · 2015/08/12
Эрдэнийн ах дүү нараас одоогоо ажилгүй бна уу цаана чинь одоо орон тоо гарах юм бна Эрдэнэ аль нутгийнх вэ мэдэж байвал сайн судалвал хэнч ах дүү болж мэднэ тэгвэл ажилтаы болох юм бна шүү
Зочин · 2015/08/11
МАН,АН 2 ээлжлээд халаа сэлээ хийлээ.одоо болиоч дээ. УИХ д энэ хэдэн тэнэгүүдээс өөр хүн тэнцэх хүн алга уж
Зочин · 2015/08/11
Энэ улс оронд ямар хандлага ёс зүйтэй, өш хонзон санасан эргүү хүмүүс төрийн удирдлаганд гараа ввэ
Коммунист · 2015/08/11
МАН-ын бүх хувалзуудыг цэвэрлээд бусад намтайгаа хувааж аваад ажлаа түргэн явуул.Наадуул чинь өөрөөр амьдарч чадахгүй албан тушаалгүйгээр турж үхвэл үхэг
Баярмаа · 2015/08/11
Сандарч тэвдээд элдвийн л юм болж байгаан байна даа яагаад юм хийдэг юм хийсэний ингэж ухаж түнхэж хэрэгтэй. Хэрэггүй. Юм бичдэг байна ЭНЭ хүн сайн. Хүн
Зочин · 2015/08/11
yu ch gehev dee
Зочин · 2015/08/11
ahhaha hutsana biz chinzorig yu hiiseniig udahgui il bolnoo maniihan buur sheej duuslaa l da
зочин · 2015/08/11
Эрдэнэ юу ч хийж мэднэ. Зөвхөн өөрийгөө боддог хүн, эхнэрээ алсан гэж бодохоор л ...