Ц.Даваасүрэн: АН нэг сайдын суудал амласан ч бид татгалзсан
2015/08/12
МАН-ын зургаан сайдын засгаас гаргаснаар өдгөө эдгээр яаманд сайд томилох асуудал үүсээд байгаа. Харин зургаан сайдын суудлаа хуваарилах гэж АН-ынхан багагүй сандралдаж байгаа сураг бий. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдөө бүх яамаа авах сонирхолтой байгаа ч хамтарч байгаа ИЗНН болон МАХН МҮАН-ын“Шударга ёс” эвсэл, Бие даагчид гээд тэдэнд бялуугаа хуваах хүн олон бий. Өнөөдрийн байдлаар сайд нар хуваарилах асуудал яриа хэлэлцээрийн төвшинд байгаа бөгөөд эрх баригчид эхний ээлжид хамтарч ажиллах хүмүүстээ санал тавьж байгаа аж. Энэ талаар Бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.
-МАН-ын зургаан сайдын оронд ямар хүмүүс, аль яамыг хариуцаж ажиллах вэ гэдэг таамаг ид өрнөж байна. Харин Бие даагчид Ч.Сайханбилэгийн танхимд орж ажиллах уу. Энэ талаар ямар нэгэн санал ирсэн үү?
-Бидэнд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах саналыг АН-ын зүгээс тавьсан. Тухайлбал, “Та бүхэнд нэг сайдын суудал аваад Засгийн газарт орж ажиллаж боломж байна шүү” гэсэн. Гэхдээ бид бол Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орж, хамтарч ажиллах боломжгүй гэдэг саналаа илэрхийлсэн байгаа.
-Яагаад?
-Ч.Сайханбилэгийн Дубайд хийгээд ирсэн гэрээг бид баахан эсэргүүцчихээд засагт нь орж ажиллах боломжгүй шүү дээ. Энэ нууц гэрээний асуудал цаашдаа ч үргэлжилнэ. Бид энэ гэрээг сайжруулах ёстой гэдэг байр сууриндаа цаашдаа ч байх болно.
-Аль яамыг та бүхэнд санал болгосон бэ?
-Яг тодорхой яриагүй. “Та бүхэнд Засгийн газарт орж ажиллах бололцоо байна. Нэг яаман дээр сайдаа томилж болно шүү” л гэсэн.
М.ЖАРГАЛ
Захидал илгээх бол энд дарна уу !
Зочин · 2015/08/13
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 30000 Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.Бидний хэдэн үеээрээ хамгийн ариун гэж итгэж хүрээлж байсан цуст алуурчин МАН түүний улаан хамгалагчдын идсэн уусан хулгай луйврыг зөвхөн АН сонгуульд ялж байж хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулсан.УИХ-ын бие даагч гишүүд МАН-ынхнаас ялгаагүй, Монгол улсыг зөвхөн АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
Ахмад · 2015/08/12
Анхнаасаа гуйсных нь зоргоор засагт орохгүй л байсан юм, М,Энхболдыг харахаар дургүй хүрэн юм.Эсвэл Элдвийн гэрээ хийж улсын өр нэмэгдүүлэнгүүт нь шууд хаях байсан юм. Энэ хгуйж авчирсан хэдэн сайд нарыг гаргангуут ард түмний нуруун дээр ачсан өр дуусчих уу,Сураггүй ачуулаад ухаад дуусч байгаа баялаг маань эргээд ирэх үү. АН-хан л халаа сэлгээ хийж байгаа ш дээ,Ямар ч чадваргүй юмнууд хооллоод л ... инээдтэй,
Зочин · 2015/08/12
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгоо Хя
зочин · 2015/08/12
Энэ парламентын шилдгүүдийн нэг шүү Төрийн хүн дэ
Зочин · 2015/08/12
AN dangaaraa zasgiin gazrig baiguulah heregtei chadahgui bol bur bolih heregtei Uursdiin aldaagaa busdad tohoh geed yanz bureer uzej bna
Зочин · 2015/08/12
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/08/12
Тийм шүү орохгүй байх нь зөв та нар мундаг шүү
ulzii · 2015/08/12
sain bna .MAHN shig yas goridson nohoi shig hamtraad hayagdaad hamtraad.... hayagdaad yavah hereggui