Өнөөдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4-р хорооллын эцсийн буудалд зогсоолын шилэн самбарыг мөргөсөн хэрэг гарлаа. Хэргийн талаар ЗЦГ-аас тодруулахад: Одоогоор хэргийн газар бүрэлдэхүүн ажиллаж байгаа. ослын улмаас 2 хүн гэмтсэн. Тухайн автобусны тормоз эвдэрснээс  осол болсон. Үүнээс  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүнийг ирэхээр дэлгэрэнгүй мэдээлэл ” гэдгийг мэдэгдлээ.