Өчигдөр  нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн  8, техникийн болон ахуйн холбогдолтой осол 1 нийт 9 удаагийн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид гарч үүрэг гүйцэтгэсэн.

2015.08.11нд Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Горькийн 25 дугаар гудамжны 1024 тоотод иргэн Батзаяагийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймрийн улмаас  иргэн Б /29 настай, эрэгтэй/ нүүрний хэсэг, гарын савруу, иргэн Б /29 настай, эмэгтэй / нүүр, гар, хөл, хэвлийн хэсэг түлэгдсэн байсныг ЯТТТ-ийн эмч Наранмандахад хүлээлгэн өгчээ.