Л.Гансүх Өршөөлийн хуульд хамрагдахгүй, цагаадна
2015/08/13
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг “Шинэчлэлийн Засгийн газар”-аас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан юм. Түүний хэргийг АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан билээ. Шүүх хурал энэ сарын 17-нд болох хэдий ч Л.Гансүх нарт холбогдох хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа юм байна. Ингэснээр Л.Гансүх нарт холбогдох 13 тэрбум төгрөгийн хэрэг хэрэгсэхгүй болж, Л.Гансүх эрх чөлөөт иргэн болох аж.
Харин Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн хувьд "Л.Гансүх Өршөөлийн хуульд хамрагдахгүй цагаадна" гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
tungaa · 2015/08/13
ard tumend ashigtai ulsad hohirol uzuuleegui ajli ym chini
ЛАЛАР · 2015/08/13
ӨӨРСДДӨӨ ЗОРИУЛСАН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТАЛДАГ ЛАЛАРУУД ЮМ ДАА ХЭЛЭХ Ч МУУ ҮГ ОЛДОХГҮЙ НЬ
Зочин · 2015/08/13
Гансүх сайхан баяжиж бна даа дэнзэн бас баяжиж уу
Зочин · 2015/08/13
bitgi dongos teneg xvn l idexgvi bh daa eniig odoo xelmegdvvlsen bolj taarch bn uu .boldog son hol bvgdiin shalgaad yawuulax xeregtei odoo ardchilsan nam gj bhgvi bolson bn
шаабар · 2015/08/13
Үнэхээр хөрөнгө мөнгө хувьдаа завшсан нь нотлогдоогүй бол цагаатгах нь зүйтэй. Энэ талаар хууль хяналтын байгуулага нарийвчлан магадлах хэрэгтэй болов уу. Ямар боловч ажил хийсэн хүнийг хэлмэгдүүлж, хохироож болохгүй. Иргэд тэдээлэл муутай байгаа учир ойлголт өгөх нь зүй.