Н.Энхбаярын эрин үе дахин эхлэх үү
2015/08/13
АН-ынхан засгийг тогтвортой байлгана гэсэн амлалтаа хэрэгжүүлэх үү
Зургаан сайдыг нөхөн томилох асуудал гацсан хэвээр байна. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайдыг огцруулж, засаг солигдох нь гэдэг уралдаан хүчтэй өрнөж эхэллээ. Учир нь Г.Уянга гишүүн Ч.Сайханбилэгийг огцруулахаар гишүүдээс гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Хэрвээ 19 гишүүн гарын үсгээ зурчихвал УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Харин энэ үед Ерөнхий сайд айдастай байна. Тэрбээр Их тэнгэрийн аманд цай уунгаа намынхантайгаа тохироо хийсэн. Өөрөөр хэлбэл, АН-ынхан Засгийн газраа тогтвортой байлгана хэмээн ам мөчиг өгчихсөн гэх. Гэхдээ АН-ын шийдвэртээ үнэнч байх нь энэ үед бүр л эгзэгтэй байна. Тэд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж чадсан шиг МАН, “Шударга ёс” эвслийнхэн, бас болоогүй бие даагчидтай нэгдэж байгаад Ч.Сайханбилэгийг унаагах юухан байх вэ. Улс төрийн хувьд ч ийм тохироо ирэхийг үгүйсгэхгүй байна. Яагаад гэвэл, МАН-ынхан засгаас хөөгдсөндөө гомхорч байгаа үед Ч.Сайханбилэгийн эсрэг байгаа нөхдийг урвуулж чадвал засаг солигдоход нэг их харамсах зүйлгүй байна.
Зургаан сайдын томилгоо эвслээс болж гацав
Улс төрийн эгзэгтэй асуудал нь зургаан сайдыг нөхөн томилох процесст УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гацаа үүсгэж байгаа нь тодорхой боллоо. Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийнэ. Гэтэл өнөөдрийг болтол зургаан сайдын нэрийг өргөн бариагүй байна. Эвслийн бүлэг энэ засагт дөрвөн сайдын квот авна гэснээс үүдэлтэйгээр АН-ынхан хүлээлтийн байдалтай сууна. Шуналтай гэхэд дэндүү шуналтай эвслийнхэн энэ тохироогоо яаж хийх нь бас л сонин байна. Мөн дөрвөн сайдын суудалд хэн залрах нь вэ. Үүний хариултад хамгийн түрүүнд Н.Энхбаяр ба түүний төрөл төрөгсөд нэрлэгдэж байгаа юм.
Өршөөлийн хууль Н.Энхбаярт үйлчлэх ёстой юу
Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар нар энэ УИХ-ын цаана хоцрогсдын нэг хэсэг. Тэднийг цэргийн алба хаагаагүй, улс төр хаших чадваргүй гэдгээр нь УИХ-д оруулж ирэлгүй үлдээсэн. Тиймээс харамсалтай байгаа Н.Энхбаяр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг алсын удирдлагаар удирдаж ирсэн. Харин МАН засгаас гарч зургаан сайдын томилгоог хийх болоход Н.Энхбаяр албан шаалтаа тулгаж, дөрвөн сайдын суудал нэхэхээс хэнээс илүү мэдсэн биз. Тэр байтугай Өршөөлийн хууль батлагдсан энэ үед хуулийн цоорхойгоор Н.Энхбаяр улс төр дэх эрин үеэ дахин эхлүүлэхээр зүтгэж байгаа гэх. Угтаа Н.Энхбаяр эл хуулиар өршөөгдөж буй ч хуулийн заалт нь гацаа үүсгэчихсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хохирлоо барагдуулна, хуулийн өмнө буруутай гэсэн албан бичгээ бичээд өгчихвөл Өршөөлийн хууль Н.Энхбаярт бүрэн үйлчлэхээр байгаа юм. Тиймээс Н.Энхбаяр энэ заалтыг өөрчлүүлэхээр зүтгэж байгаа гэдэг. Хэрвээ өөрчлөлт оруулбал Н.Энхбаяр энэ засагт орж ирэх нөхцөл бүрэн хэрэгжиж, Солонгосоос нисээд ирэхэд нэг их цаг орохгүй байгаа юм.
А.БИЛГҮҮН
Эх сурвалж: Newscom.mn
Зочин · 2015/08/17
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан. Бид далдыг харж чадахгүйгээс хойш УИХ-д хүнээс өөр амьтан сонгохгүйгээс хойш өөрсдийгөө сайн гэж худал ярьж байгаа бие даагчид, бусад хүмүүс биш, өөрсдийгөө 100-гаад жил өөрсдийгөө сайн гэж худал хэлж Монгол улсыг амаар нь шороо үмхүүлсэн цуст алуурчин МАН биш, зөвхөн дарга нарын идсэн уусан хулгай луйврыг сонгуульд ялж байж зоригтойгоор хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулж чадсан АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
ЛАЛАР · 2015/08/13
ӨӨРСДДӨӨ ЗОРИУЛСАН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТАЛДАГ ЛАЛАРУУД ЮМ ДАА ХЭЛЭХ Ч МУУ ҮГ ОЛДОХГҮЙ НЬ