Хууль бусаар халагдсан хөдөлмөрийн хэлтсийн дарга нар С.Эрдэнэ сайдыг шүүхэд өглөө
2015/08/13
АН, МАН-тай хамтарч ажиллах гэрээгээ дангаараа цуцалж, МАН-ын зургаан сайдыг огцруулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орны сайд нарыг томилох хүртэл түр орлон гүйцэтгэгчийг томилоод байгаа юм. Ингэхдээ Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хариуцуулсан. Гэтэл С.Эрдэнэ сайд очсон цагаасаа хууль бус тушаал шийдвэр гаргаж, төрийн албыг бужигнуулж эхэлсэн байна. Хөдөлмөрийн яамны ажлыг түр хариуцсан эхний өдрөө л С.Эрдэнэ сайд б/144, б/ 149 тоот тогтоол гарган Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг хууль бусаар ажлаас нь чөлөөлжээ. Өмнө нь Я.Санжмятав сайд энэ салбарыг толгойлж байхдаа төрийн албаны шалгалт өгөөгүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсийг ажилд авсныг шийдлийн Засгийн газрын үед С.Чинзориг сайд алдааг нь залруулж, хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж, дээрх 16 хүнийг томилогдсон юм. Гэтэл С.Эрдэнэ сайд ирэнгүүтээ л өмнөх сайдын тушаалыг хүчингүй болгож, төрийн албан бөөн бужигнаан үүсгэж орхилоо. Ажлаасаа үндэслэлгүй халагдсан хөдөлмөрийн хэлтсийн дарга нар өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, хэн дуртай нь төрийн албаар утсан хүүхэлдэй шиг тоглодог энэ замбараагүй байдалтай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тиймээс С.Эрдэнэ сайдын хууль бус үйлдлийн талаар тэд Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандлаа..
Ц.Анир
ИРГЭН · 2015/08/14
ХУУЛЬ БУС ШИЙДВЭРИЙГ ХУУЛЬ ЁСНЫ БОЛГОСОН НЬ ЗӨВ.МАН-ЫНХАН ОЧСОН ГАЗРАА ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙСНЭЭС БОЛСОН ШҮҮ ДЭЭ.ТЭД ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХАЛЧИХСАН,НАРИН АН-ЫНХАН ХЭЛ АМ ХИЙГЭЭГҮЙ.МАН-ЫНХАН БОЛОХООР ҮХЭН ХАТАН САНДАЛ ШИРЭЭНДЭЭ ЗУУРАЛДАХ ГЭЖ ШОУДАЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ.ТЭНЭГ МАН-УУУУД МОНГОЛООС ЗАЙЛЦГАА.
даваа · 2015/08/14
Энэ нөхөр манай БГ оос сонгогдсон. Сүүлийн жилүүдэд найрамдал зусланг орон сууцжуулах ажлыг өргөн фронтоор хийж байгаа. Аль нэг нам төрд гарахад түүнийг тойрсон авлигачид мөнгө босгох гэж бүх хуулийг гууль болгодог энэ тогтолцооноос гарач гэвэл АН, МАН, МАХН ыг төрөөс зайлуулах хэрэгтэй
shoronjson etgeed · 2015/08/14
Erdene shuuhiig ultoonoo ter baitugai shoronjson etgeed shuu dee
Батхүү · 2015/08/13
ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил хийж чадахгүй
Зочин · 2015/08/13
БОЛЬЁ ОО
Зочин · 2015/08/13
хуулиа яанзал. аймгуудын засаг дарга нар өөрсдийн ажлаа өөрсдийн хүнээрээ хийлгэж чадахаа байтал нь хуулийг завхруулсаны гай аль ч засгийн үед аль нэг тэнэг сайдын үед давтагдах л болно. Одоо бүх шатны төрийн албаны дарга нарыг яамнаас хараат байлгах гэсэндээ, яамныхан аймгуудыг дарамталж, орон нутагт очиж орон нутгийн төрийн албаныхныг урьд хойноо бөхөлзүүлэх гэсэндээ, өөрсдийн хүнээрээ дуулгавартай байлгах гэсэндээ дарга нарыг нь томилдог хуультай байсан цагт ингээд л бужигнаж байна