АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны УЗ өнөөдөр орой 18:00 цагаас яаралтай хуралдахаар тов гарчээ.

Зуны амралт, найр наадам гээд хэсэгтээ чимээгүй байсан АЗХ-ны хувьд хамгийн сүүлд АН-ын Гүйцэтгэх Зөвлөлийнхөө гаргасан “МАН-тай хамтран ажиллах гэрээг цуцлах” шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэнээс өөрөөр нэг хэсэгтээ чимээгүй байсан тэд өнөөдөр ийн яаран УЗ-ийн хурлаа хийхээр зарлажээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд ЗГ-т шинээр томилогдох 7 дэд сайд, ТНБДарга нарын асуудлын хүрээнд хэлэлцэхээр тохирсон гэнэ. АЗХ-ны хувьд АН-ын шинэ залуу үеээ бэлддэг, боловсон хүчний томоохон бааз суурь нь байдаг. Тиймдээ ч өмнөх АЗХ-ны удирдлагууд нь дэд сайд, сайд, УИХ-ын гишүүнд нэр дэвшдэг уламжлалтай. Үүнийг нь ч үе үеийн АН-ын удирдлагууд хулээн зөвшөөрсөөр ирсэн байдаг.

 

Тэд өнөөдрийн хурлаараа ЗГ-ын 7-н дэд сайдын аль нэгэнд болон зарим яамны ТНБД-т нэр дэвшүүлэх залуусаа тодруулан АН-ын удирдлагууддаа хүргүүлэхээр тохирсон гэсэн мэдээлэл байна. Хэн гэдэг  залуу боловсон хүчин АЗХ-ны нэр дээрээс Дэд сайд, ТНБД болох нь өнөөдөр оройдоо тодорхой болох байх. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.