Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж, хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд байгаа “Би Жи Би Жи" компанийн барилгын талбайг өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтныхан битүүмжилжээ. 

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд 22:00 цагийн орчимд нийслэлийн БГД-ийн 14-р хорооны 16-р байр нурах аюултай хэмээн 200 гаруй оршин суугчийг сарын хугацаанд зочид буудлуудаар амьдруулсан. 

Харин МХЕГ-аас хийсэн шалгалтаар “Нурах аюулгүй” гэсэн дүгнэлт гарч, зургаан метр орчим урт ухсан нүхийг булж, хөрсийг хүчитгэх ажил хийн оршин суугчдыг орон гэрт нь буцааж оруулсан билээ. Гэтэл зургаадугаар сарын сүүлээр “Би Жи Би Жи” компани барилгын ажлаа үргэлжлүүлж эхэлсэн аж. Учир нь, тухайн компанийн барилга барих эрхийг цуцлаагүй шалтгаанаар ийнхүү ажиллацгааж байв.

Тэгвэл долоодугаар сарын 29-нд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тухайн компанийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасны дагуу БГД-ийн холбогдох албаны мэргэжилтнүүд өчигдөр газар дээр нь очиж, барилгын ажлыг зогсоосон аж.

Эх сурвалж www.wikimon.mn