Г.Дэнзэн хорих ангиас захидал илгээлээ
2015/08/14
ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэставантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн хорих ангиас захидал илгээлээ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 21-ны өдрөөс хойш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.
Ингээд хорих ангиас илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ардчилсан намын нийт гишүүд үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд Ардчилсан залуучуудын холбоо Ардчилсан намын дарга З.Энхболд танаа
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улс ардчилсан улс болсноо зарлаад 25 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Эх орондоо ардчиллыг бэхжүүлэн үр хойчдоо хүмүүнлэг энэрэнгүй, эрх чөлөөтэй, шударга нийгмийг үлдээн өвлүүлэхийн тулд 25 жил ачааны хүндийг үүрэн зүтгэсэн Ардчилсан намынхаа нийт гишүүдэд энэхүү захидлаа хаяглан бичиж байна.
Ардчилсан намын гишүүн Галсангийн Дэнзэн миний бие жирийн залуусын төлөөлөл болсон багш аав, эмч ээжийн хүү. Үөийнхээ нөхдийн нэгэн адил гэрэл гэгээтэй, хүсэл тэмүүлэл, хийж бүтээе, өөрчилж шинэчилье гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн Ардчилсан намыг сонгон гишүүн нь болж байсан билээ.
Зорилгынхоо төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж, Ардчилсан намаа ялалтад хүргэхийн төлөө намынхаа бүхий л гишүүд дэмжигчдийн нэгэн адил зүтгэсээр бидний зорилго биелж Монгол Улс бүхий л шатанд Ардчилсан удирдлагатай болж эх орноо хөгжүүлэх үйлсэд эргэлт буцалтгүй зүтгэж эхэлснийг хүн бүр мэдэж байгаа. Би залуу хүний хувьд энэ бүхэнд гар бие оролцож, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан маш олон бүтээн байгуулалтын ажлуудад оролцсондоо туйлын их баяртай байдаг билээ.
Ардчилал бидэнд олон сайн сайхан зүйлсийг өгсөн. Гэсэн ч “Ардчилал гэж юу вэ” гэдэг асуултыг бид өөрсдөөсөө дахиад нэг асуух цаг үе ирээд байна. Монгол Улсын иргэн бүр 25 жилийн өмнө Ардчилал бол эрх чөлөө, шударга ёс, тэгш боломж гэж харж итгэн, тэмцэж зүтгэсээр ялсан. Энэ ялалт хий, бүтээ, хөгжүүл, дэвжүүл гэсэн Монгол хүн бүрийн хүсэл байсан болохоос нэгнээ хэмлэж, гүтгэж, талцаж хагаран, шорон гяндангаар айлгаж барьцаал гэсэн захиалга байгаагүй гэдэгт залуу хүний хувьд бүрэн итгэж байна.
Өнөөдөр би хүсэл тэмүүллийнхээ төлөө ид хийж бүтээх 28 насандаа Ардчиллыг “арчаагүй” харагдуулах гэсэн сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын “зохиож” бий болгосон зохиомол дүр болж, улс төрийн эрх мэдэл, ашиг сонирхлын төлөөх бүлэглэлүүдийн зорилгодоо хүрэх гэсэн бохир явуулгын золиос болон шоронд хоригдон эрх чөлөө, эрүүл мэндээрээ хохирон, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байж нийгмийн емнө буруутан мэтээр шүүмжлэгдэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Мунхаг хүсэл, амиа бодож хувиа хичээсэн цөөхөн улстөрчдийн явцуу шунал олон хүний хувь тавиланг золиосолж байгааг миний бие энд өөрийн нүдээрээ харж, жигшин зэвүүцэн энэхүү захидлаа бичиж сууна.
Хэрэгтэн гэж нэрлэн намайг буруутан болгохоор улайран зүтгэж буй үйлдлийг Та бүхэн мэдэж байгаа ч цухас дурдах нь зүйтэй биз ээ. Би ЗГХЭГ-ын дэд дарга болоод үндсэн хоёр функц хариуцаж ажилласан. Дэд даргын хариуцдаг ажлууд болох Орон нутгийн удирдлага, хөгжлийн газар, Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газруудыг хариуцан ажилласан юм. Залуу хүний эрч хүчээр шинэ, шинэлэг зүйлс хийчихье гэж зориглосон. Үнэхээр тэгж ажиллахаас ч өөр арга байгаагүй. ЗГХЭГ гэдэг хөшүүн хойрго, хүнд сурталтай, өөрчлөх юм ихтэй газар байсан. Тиймээс би эхлээд энэ хөшүүн хойрго байдлыг нь засъя, шинэлэг хэлбэрээр ажиллая гэж бодсон, зорьсон. Зорьсон зарим ажпаа чадсан. Хийсэн, эхлүүлсэн шинэлэг ажлууд маань одоо ч үргэлжлээд явж байгаа. Би залуу хүний хувьд луйврын шинжтэй үйлдлүүдийг хараад үнэхээр гайхсан. Өөрчилж, цэгцэлье гэж зүтгэсэн, ажилласан. Харин тэрхүү зүтгэл минь өнөөдөр ял болоод явж байна.
Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулахын тулд эргэн тойрны хүмүүст нь зохиомол хэрэг үүсгэж, эхлээд Г.Дэнзэн, тэгээд Л.Гансүх зөвлөх гээд Н.Алтанхуяг даргыг тойрсон хүмүүс рүү удаа дараа дайрсан. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд, Шинэчлэлийн Засгийн газрыг унагахын тулд зохион байгуулалттайгаар нэр хүндийг нь унагах гэж дайрсан. Жишээ нь, тэр үед “иргэн Дэнзэн муу хүн” гэж нэг ч удаа дайраагүй. Дандаа л “Ерөнхий юм байна” гэсэн ойлголт ард түмэнд төрүүлж байгаад л огцруулсан.
Эрдэм номын мөр хөөж, ихийг хийж бүтээн, эх орондоо хэрэгтэй хүн болж эцэг эхийнхээ ачийг хариулна гэсэн гэгээн хүсэл зорилготой олон олон залуус энд удаа дараагийн давтан үйлдэлтэй, хүн амины онц хүнд гэмт хэрэгтнүүдэд дарамтлуулан, айдас хүйдэстэйгээр эрх чөлөөгөө хасуулан эрүүл мэндээрээ хохирон улс төрийн золиос болон сууж байна.
Хэрвээ би хэн нэгэн даргад бялдуучилж, хүний үгээр номхон ноомой байж, буруу зүйлийн гөр хөл болж, хууль зөрчсөн үйлдлүүдийг харсан ч хараагүй царайлж явсан бол магадгүй бусдын адил гэр бүлтэйгээ халуун ам бүлээрээ, үр хүүхэдтэйгээ тоглоод, зуны дэлгэр сайхан цагт хөдөө нутгаараа амраад явж байх байсан биз ээ. Харин эрх мэдэлтнүүдийн даварсан үйлдэл, хуулийг гууль болгосон завхралтай нь гар нийлэлгүй илчилж, илрүүлснийхээ төлөөсөнд өргөст торны цаана сууж байна. Энэ нийгмийн завхрал болоод байгаа буруу тогтолцоо улстөрчид хуулийн байгууллагатай нэгдэж өрсөлдөгчөө авладаг, агнадаг байдал надаар дуусаг хэмээн залбирч сууна.
Нэг хүний шунал, нэг хэсгийн бялдуучилсан гарын үсэг Монгол Улсын ирээдүйг, хүсэл мөрөөдөлтэй залуусын итгэл зоригийг нухчин дарж байна. Шүүж тогтоон, нотолж шалгагдаагүй хэргийн ялыг үүрч, сэжигтэн гэдэг нэр зүүн шоронгийн энэ харанхуй өрөөнд тарчлан 90 хонолоо. Хэрэг хийгээгүй хүнийг хилс хэрэгт гүтгэн шоронд хүртэл хорьж, дарамталдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ.
Би гэр бүлтэй, үр хүүхэдтэй, нэр төртэй, найз нөхөдтэй, зорьсон зорилготой, итгэл үнэмшилтэй залуусын нэг. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээ эрх мэдэл, луйвар булхай золиос болохыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Өршөөлийн хууль гарлаа гэж алдаж эндсэн олон залуус энд баярлан хөвөрч байна. Харин би огт хийгээгүй хилс хэрэгт гүтгэгдэн эрүүдэн шүүлгүүлж, эрүүл мэндээрээ хохирон улс төрийн золиос болон сууж буйдаа туйлын ихээр харамсч байна. Өршөөл гэдэг үг хэрэг хийсэн хүнд бурханы зарлиг мэт, хэлмэгдэж байгаа хүнд бол доромжлол шиг сонсогдож байгааг Та бүхэн минь ойлгоно биз дээ.
Өнгөрсөн хугацаанд тэвчээртэй хүлээцтэй хандлаа. Төрүүлж өсгөсөн эцэг эх, ханилсан ханийн минь зүрх, сэтгэл хамгийн ихээр шаналан зовлоо. Би аав ээжээ асрах хүү, хариуцлага үүрэх өрхийн тэргүүн, үрээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй эцэг хүн. Тиймээс эрүүл мэндээрээ хохирч, амьд явах баталгаагаагүй, ардчилал, хүний эрх юу ч биш болсон энэ бусармаг байдалтай өлсгөлөн зарлаж тэмцэхээс өөр арга байсангүй. Энэ дарамт үйлдлүүдээрээ миний биеийг зовоож чадах ч итгэп үнэмшлийг минь үгүй хийж чадахгүй.
Миний бие үнэн учрыг илчилж, бохир улс төрийн золиос болсоноо нотлох болно.
Заналхийлэл, дарамт шахалтаас айж, дуугүй өнгөрөөвөл хойшид муу хүмүүст илүү боломж өгдөг гэдгийг маш сайн ойлголоо.
Гучтай залуус компьютерийнхээ ард гайхамшиг бүтээж дэлхийн хэмжээний баялаг бүтээж байхад, бид нэгнээ улс төрийн зорилготой бохир шүлсээр будаж суух нь зев биш ээ. Залуус бид золиос болох учиргүй. Монгол эх орон минь АРДЧИЛСАН улс. Монгол хүн бүр шударга ёс, үг хэлэх эрх чөлөө, тэгш боломжийн төлөө хоолой нийлэн дуулж, тэмцэж өнөөдрийг бүтээсэн. Өнөөдөр Монгол Улсад ардчиллаар овоглогдсон Ерөнхийлөгч төрийг тэргүүлж, Ардчилсан намын дарга УИХ-ыг удирдаж, ардчиллаар хүмүүжсэн Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлж, ардчилал шударга ёсыг бэхжүүлнэ гэж Ардчилсан намаас итгэл хүлээлгэсэн хүмүүс хууль хүчний байгууллагуудыг удирдаж байхад илэрхий улс төрийн зорилготойгоор өрсөлдөгчөө намнах ажиллагааг зохион байгуулж, хорьж цагдан хэлмэгдүүлж, хүний язгуур эрх ашиг болох эрх, эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдаж байгаа бусармаг үйлдлээ яаралтай таслан зогсоохыг шаардаж, басхүү уриалан дэмжихийг Ардчилсан намынхаа гишүүн бүрээс хичээнгүйлэн хүсч байгааг минь хүлээн авна уу.
Та бүхнийг хүндэтгэсэн Ардчилсан намын гишүүн, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Галсангийн Дэнзэн.
Зочин · 2015/08/15
Ямар үйлийн үрээр зовж зүдэрч байгаагаа ойлгож мэдэх хэрэгтэй дээ?Зөв зүгээр байсан хүнийг шоронд хийчихгүй нь лавтай. Чи бодуул өөр хүмүүст таалагдахгүй үг, үйлдэл хийсэн байж тараа. Гэхдээ чи залуу хүн хүнд хэцүүг даваад гараад ирхэл байх. Дараа хойчдоо сайн зүйлийг хийж, ярьж хэрэгжүүлэх хэрэгтэй.Зоригтой бай.
Зочин · 2015/08/14
idej baisan shigee tom baildaa
Зочин · 2015/08/14
mangar batsaan hiisen heregee huleegeed narsandaa hatdaa
zochin · 2015/08/14
hen unemshih yum barimttai ner ustai n bicheech
zochin · 2015/08/14
ovoo bosgoogui bol shaazgai suudaggui yum duu min tiim ih zolios bolsiin bol ter humuusiinhee neriig il bolgovol ard tumen chin itgene
zochin · 2015/08/14
Zuv yavbal zuulun zuulun zambuulan gedeg shig gemgui bol garaad l ireh blgui de hereg hiigeegui bol hed honood l garaad irne de
Зочин · 2015/08/14
ХААНААС ЭХЭЛСЭН ТЭР ГАЗАРАА Л ЭНЭ АЛАГЧИЛАЛУУД ДУУСНА ДАА
Зочин · 2015/08/14
hutsbaa idej gudarsnaa butsaaj ug
шаабар · 2015/08/14
Захиа дэндүү ерөнхий л бичигдсэн юм уу даа. Уг нь хэлэх гээд байгаа санаагаа ганц нэг ч гэсэн нэр устай баримт жишээ татаж байгаад бичсэн бол илүү итгэл үнэмшилтэй, хүнд хүрэх нь илүү л байсан болов уу. Тэгэж нэрлэж дурдаж чадахгүй шалтгаан дарамт байсан биз дээ. Гэхдээ л нэгэнт зориг гаргаж бичсэн юм чинь ингэж бөөрөнхийлөн ерөнхийлөх хэрэггүй л байж гэж бодогдож байна.
Зочин · 2015/08/14
Хэний замд саад болсон юм бэ? Хэний ямар буруу үйлдлийг илчилсэн юм. Худлаа ерөнхий зүйл л байна ш дээ. Хэн үнэмших юм бэ? Үнэхээр шударга хүнийг ингэж шоронд хийж дарамталж чадах уу? Чаддаг бол тэр нь хэн юм бэ?
Зочин · 2015/08/14
" зуны дэлгэр сайхан цагт хөдөө нутгаараа амраад явж байх байсан биз ээ" ЗГХЭГ дэд дарга байхдаа нутгийнхаа хүмүүст танай нутгийн биш гэж хэлж байсан. Дарга биш болоод торны цаана суухдаа хөдөө нутагаа санасан гэнэ ээ.