М.Энхболд Хөгжлийн банкнаас 10 тэрбум биш 12 мянган төгрөгний “зээлтэй”
2015/08/14
Хэрэв хувьцаа эзэмшигч бүр тухайн хувьцааг эзэмшиж байгаа байгууллагынхаа үйл ажиллагаа явуулахаар авсан зээлийг
бас хуваалцах учиртай бол УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Хөгжлийн банкнаас "зээлтэй” болж таарах нь.
Үнэхээр түүний 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт "Говь” гэдэг ХК-ний 10 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж бий. Энэ нь тухайн компанид 0,0014 хувийн хөрөнгө оруулсан гэсэн үг болохыг ч тусгасан байдаг.
Харин "Говь” ХК Хөгжлийн банкнаас төслийн зээл авсан юм байх. Үүнийг нь улстөржүүлж, заавал нөгөө хэзээ ч юм, яаж яваад ч юм монгол хүн юм болохоороо цэнхэр, ягаан тасалбараа өгөөд л "мартаж” орхисон /уг нь бол мартаагүй бололтой, ХОМ-доо тусгажээ/ 10 ширхэг хувьцаагаар нь "ороож” М.Энхболд гэдэг хүнтэй "нааж” орхих юм. Тоо бодож сураагүй хэрнээ "тонгорох”-доо гаршсан нэгний сүржин гарчигтай, даржин бичвэрийг мэдээллийн хэрэгслүүд хянах ч үгүй хуулаад тавьчих нь бас өрөвдөлтэй.
Тэрхүү тоонд муу сэтгүүлчийн бичсэн "Говь” ХК-ний авсан зээлд М.Энхболдын хамаарлыг тооцож үзье л дээ. "Говь” ХК 2015 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 7 сая 801 мянга 125 ширхэг энгийн хувьцаатай гэж Хөрөнгийн биржийн вэбсайтад мэдээлжээ. Мөн сайтад нэгж хувьцааны үнийг 6906,04 төгрөг гэсэн байна. Мөн энэ компанийн нийт өр төлбөрийг 59 тэрбум гэж мэдээлжээ. Хэрэв энэ компани Хөгжлийн банкнаас 10 тэрбум төгрөгийн төслийн зээл авсан бол түүнийг нь хувьцаа эзэмшигчдэд нь хуваавал 10 ширхэг хувьцаатай М.Энхболдод 12 мянга 818 төгрөг 66 мөнгөний зээл "оногдох” нь.
Хардах эрх нь бий ч гэлээ би л бичдэг гэсэн шиг барин тавин мэдээллээр уншигчдыг "хооллохчоо” аяддаг нэгний өмнөөс энэ салбарт ажиллаж байгаа бусад нь ичдэг боллоо. "Говь” ХК дээр очиж чадахгүй юмаа гэхэд утсаар "Танайх 10 тэрбумын зээл авсан уу, тэр зээлийг чинь танай нэр дээр М.Энхболд гэдэг хүн авсан юм уу?” гээд асууж сурвалжилсан сэтгүүлч гараагүй аж. Харин намайг энэ талаар лавлаж асуухад ресепшн нь санхүүгийнхээ хүмүүстэй холбож өгсөн. Тэд "Бид тодорхой зорилгоор зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн, Гэхдээ үүнд М.Энхболд гэдэг хүн ямар хамаатай юм бэ?” гэж асуултыг минь асуултаар хариулсан. Үнэхээр 8 сая шахам хувьцаагаа хаана, хэнд хэдэн ширхэг нь байдгийг өдөр бүр бүртгээд суудаггүй биз. Тэгвэл хэдийд нь ч үйлдвэрлэлээ явуулах билээ.
Гүтгэх зүйл заалтыг эрүүгийн хуулиас хасуулах гэж олон жил хөөцөлдөн үр шимийг нь үзэх гэж байгаа ч гэсэн ингэж гүтгүүлсээр, гүтгүүлэн гүтгүүлэн Монгол төр, түмний төлөө зүтгэсээр яваа М.Энхболд шиг хүмүүс хайран байна. Түүнийг яг л энэ гүтгэлэг шигээ газрын наймаатай холбон гүтгэж байсан. Нэг ч сэтгүүлч битгий хэл нэг ч хүн М.Энхболд гэдэг хүн газар зараад явж байхыг нүдээр үзээгүй хэрнээ, яг "Үүнийг ингэж зарсан” гээд нотлох баримт нэгийг ч гаргаж тавиагүй хэрнээ эрхэлж байсан ажлаар нь дайруулж "Тэр хотын дарга байсан л юм чинь тэгсэн л байж таараа” гэж гүтгэсэн.
Энэ удаагийн гүтгэлэг ч улс төрийн байдал тогтворгүй, ээдрээтэй энэ цаг үед улс орон, ард олныг бодсон шийдвэр гаргаж хувь хүний нуруутай, тулхтай чанараараа улстөрийн акцуудыг олон түмнийг бужигнуулж үймүүлэлгүй, тайван зөөлөн өнгөрүүлж байгаа түүнийг оролдох гээд арга ядахдаа аль ч үед юм эзэмшсэн 10 –хан ширхэг хувьцаагаар нь "гөжиж” үзжээ л гэж харагдаж байна.
Б.Эрдэнэ
Эх сурвалж: Bolod.mn
zochin · 2015/08/16
Odoogiin jinhene luivarchid 30-aad ond gadnaas hucheer hiisen helmegdliig MAN-di tohood, Mongoliig ideed duusgaj baigaag ard tumen oilgoj baigaa shuu
Зочин · 2015/08/16
Энхболдын хууль бусаар зарсан газрын баримт олдохгүй байгаа бол хүүхдийн тоглоомын талбай,автомашины зогсоолыг луйвардаж барилга бариулсан байдал таны алхам бүрт тааралддаг даа.Үүний хар гаыгаар өнөөдөо иргэд хохирч зам түгжирч сургууль цэцэрлэш барих газаргүй үйлээ үзэж байгааг та билээхэн мэднэ..Бадамжунайтай нийлж УБ хотыг юу ч биш болгосныг Нийслэлчүүд яс махандаа хүртэл ойлгосон.Тэрээр биднээс ичихдээ хөдөөгийнхний толгойг эргүүлж аавынхаа нэрийг барьж тав аймгаас сонгогдож хоног өдөр өнгөрөөж мэдлэггүй мөртлөө дарга царайлсаар явна.Луйварчдаас болгоомжил.
Зочин · 2015/08/15
наадах чинь МЭР байхдаа газараар баяжсан. ханаж цадахгүй бэрд дээ 10жил 48 сургуулийн 10 а д байхдаа л Миеэ сайдын хүүхэд гээд багш нар толгой дээрээ гаргасан. Ийм л шилэн нүдтэй бэрд дээ
Зочин · 2015/08/15
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.Бидний хэдэн үеээрээ хамгийн ариун гэж итгэж хүрээлж байсан цуст алуурчин МАН түүний улаан хамгалагчдын идсэн уусан хулгай луйврыг зөвхөн АН сонгуульд ялж байж хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулсан.УИХ-ын бие даагч гишүүд МАН-ынхнаас ялгаагүй, Монгол улсыг зөвхөн АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/14
Үнэн үү ккк
Зочин · 2015/08/14
Би л лав мэдэхгүй. Тэгсэн гэсэн нотолгоог нь хараагүй болхоор. Хүн болгон гэж олон тоо хэлэхгүй байвал та яахав улс төрийг мэддэг байж болох л юм. Зүгээр ажлаа хийж байгаа хүний зүгээр л ажлыг нь хийлгэвэл хэн хэнд маань хэрэгтэй шүү дээ.
Зочин · 2015/08/14
ene l bolood arvan shirheg huvitsaa inter yarij baiv gej humuusiig bur yadgaa aldsan teneg gej boddog yumuu. hotiin tugjrel zambraagui gazar olgolt naimaa, niisleld baigaa bolohgui buhniig ene nuhur gardan zohion baiguulj huljsun shuu dee. hun bolgon l medne.