"Авлигажсан" Ардчилсан нам
2015/08/14
Далын талыг наслахад олон ч зүйл үзлээ дээ. Ардчилал, шударга ёс, тэгш эрх, авлигагүй нийгмийг бий болгохыг зорьж тэртээх 25 жилийн өмнө улс оронд ардчилалыг бий болгосон АН-ын кадрууд өдгөө ардчилал гэдэг үгний, ардчилсан зарчим гэдэг ойлголтын эсрэг ажиллахыг өөрийн хоёр нүдээрээ үзэж, 2 чихээрээ сонслоо. Ард түмэн 2012 онд АН-ыг нийгэмд үүсээд байсан бусармаг зүйлийг бууруулна, албан тушаалтны авлигыг таслан зогсооно, ард түмний нурууг тэнийлгэнэ, улс орноо хөгжүүлнэ гэсэн сонгуулийн уриа лоозунд итгэж тэднийг сонгосон.
Ард түмэн авлигагүй нийгмийг буй болгоно гэдэгт АН-д, Ардчилсан Ерөнхийлөгчид ийнхүү итгэсэн. Гэтэл тэд авлигачдыг чөлөөлөх хуулийг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байгаад, сөрөг хүчингүйгээр батлан гаргалаа. Олон нийтийн өмнө ярих бүрдээ авлигын эсрэг ажиллана, авлигачдыг цээрлүүлнэ гэдэг Ерөнхийлөгч маань энэ удаа дуугарсангүй.
2012 оны сонгуулиас хойш 3 жил хагасын хугацаа өнгөрлөө. Ард түмний итгэж явсан ардчилсан нам сонгогчдын итгэлийг хөсөрдүүллээ.
АН, ардчилсан засаг Чингис бондыг бий болгож улс орны өрийг нэмэгдүүлж байхад ард түмэн чимээгүй харж суусан, Самуурай бондыг босгож Япон улсаас их хэмжээний зээлийг авахад гайгүй байлгүй дээ гээд өнгөрүүлсэн, Засгийн газраа унагаж Н.Алтанхуягыг Ч.Сайханбилэгээр солиход сайжрах байх гээд итгэсэн, Ерөнхий сайд нь Оюу толгойн гэрээр Дубайд очиж “нууцаар” үзэглээд ирэхэд ард түмэнд ашигтай бол яах вэ гээд орхисон.
Харин одоо тэд авлигачдыг суллаж байна. Ямарваа зүйлд тэсвэрийн хязгаар, тэвчээрийн эцэс гэж бий. Олон нийт АН-д итгэсэн шигээ тэвчсэн. Харамсалтай нь АН тэдний тэсвэрийг барж, тэвчээрийг шалгалаа. Одоо боллоо.
“Олуулаа хөгжих үү, цөөхүүл хөлжих үү?” гэсэн АН-ын 2012 оны сонгуулийн урианы утга тайлагдлаа. Өнгөрсөн 3.5 жилд лав улс орон хөгжихөөсөө илүүтэй өрөнд баригдаж, иргэдийн амьдрал дэвжихээсээ илүүтэй доройтон буурлаа. АН-ыг дэмжин, АН-ын “буянаар” төрийн ажил эрхэлдэг болсон хүмүүсийн хөлжсөнийг иргэд аман амандаа “шуугиж” байна.
Ганцхан жишээ дурьдахад, 2012 оны сонгуулиас өмнө унах унаагүй, солих костюмгүй, ардчилал гээд цээжээ дэлддэг байсан, өдгөө Налайх дүүргийн Засаг даргаар ажилладаг Х.Болбаатар гэх эрхэм 2-3 орон сууцтай болж, эхнэр хүүхдээ унаажуулж, гадаад улс руу ойр ойрхон нисэж, Налайхын газрыг дуудлага худалдаанд оруулалгүйгээр бусад эзэмшүүлж, улмаар Нийслэлийн төсөвт 17 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.
Х.Болдбаатар шиг хэдэн зуун дарга нар Ардчилал нэрээр Засгийн болон орон нутгийн эрхэнд гарч улс орон, орон нутгаа хөгжүүлэхээсээ илүү өөрөө хөлжиж авсан нь олонтоо.
Тэгвэл энэ мэтийн АН-ын үед засаг бариад төрийн өмч хөрөнгийг идсэн уусан, луйвардсан, зувчуулсан олон албан тушаалтныг шалгаж, тэдэнд авлига авбал яланд унана гэдэг ойлголтыг бий болгож байсан АТГ дээрх хэрэг бүртгэл, мөрөн байцаалт явуулах, шүүн таслах, шүүхээр оногдсон ялыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна. Товчхондоо бол төрөөс идсэн уусан луйвардсан цагаан захтай гэмт хэрэгтнүүдийг Ардчилсан засаг Өршөөлийн хуулиар хаацайлан хариуцлага үүрүүлэлгүй суллахаар боллоо.
АН-ын энэ үйлдэл нь тэднийг ардчилсан, ард түмэнтэйгээ ойр байдаг нам гэхээс илүүтэйгээр авлигачидтай ойр байдаг, авлигачдыг дэмждэг, авлигажсан нам гэдгийг ийнхүү олон нийтэд ил тод харууллаа.
А.Гал
Зочин · 2015/08/17
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/17
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгоо Хя
Батхүү · 2015/08/15
АН-ын эрхмүүд дараагийн сонгуулиар хүрд эргүүлэх боломж олдохгүйгээ мэдээд төрд гарсан эрхмүүд идэх идсэнээ цагаатгах ёстой амжуулана гэдэг энэ үү ард түмэн харж л суугаа
Зочин · 2015/08/15
100 ЖИЛИЙН туршлагатай гээд байгаа МАН дээрх хугацаандаа ямар ч гэмгүй 3 түмэн Монгол хүний толгой залгисан, Монголчуудыг Монгол бичгээ мэдэхгүй, хэл яриандаа Хятад үг их хэрэглэдэг Хятадын эрлийзүүд болгож, хүүхэд багачуудийг нь хоол ундгүй цаг наргүй ажлуулж бүх мал хөрөнгийг дээрэмдэж аваад Оросын угжнаас 1988 онд гэнэт салгаж 1990 онд амаар нь шороо үмхүүлсэн.Монголчууд Ардчиллын буянаар /Е/ паспорттай, хувийн орон сууцтай, малтай, машинтай,газартай Монгол улс 1990 оноос өмнөхтэй харьцуулшгүй өнгөтэй өөдтэй, гял цал болж аврагдсан.Бидний хэдэн үеээрээ хамгийн ариун гэж итгэж хүрээлж байсан цуст алуурчин МАН түүний улаан хамгалагчдын идсэн уусан хулгай луйврыг зөвхөн АН сонгуульд ялж байж хэргийг нь хүлээлгэж шоронд нь оруулсан.УИХ-ын бие даагч гишүүд МАН-ынхнаас ялгаагүй, Монгол улсыг зөвхөн АН л өөд нь татна. ШҮХөдөлгөөн 88583399
ман-ын гишүүн · 2015/08/14
гучин хэдэн онд ардын нам ямар хүмүүсийг шоронд хийж,шонд өлгөж байсан юм бэ??одоо шонд өлгөж байсаныг нь юм уу,өлгүүлж байсны үр хүүхдүүдийг нь юм уу?? алийг шорон,шон хоёрт өлгөөд байна аа ....
Зочин · 2015/08/14
Монголчууд бид ой санамжаа алдаад байна гэж үү. 2006 онд АН гарч ирээд яаж төрийг бусниуллаа, 2008 оны хар өдөр үнэндээ Элбэгдоржийн хийсэн төрийн эргэлт шүү дээ. Түүнд оролцсон, түүний турхиралтаар төрийг бужигнуулсан хүмүүс тэр явдлын дараа гарсан өршөөлийн хуулийн үр дүнд ялгүй үлдэцгээсэн, одоо МАН ныг шоронд хийхийг нь хийгээд, шонд өлгөхийг нь өлгөөд дууссан учир АН-ын идээч, ээгаач нарыг хэргээс мултлахын тулд дахин өршөөв. Энэ мэтээр яваад л байх уу